Дон Боско Монгол

Дон Боско гэж хэн бэ? (1)

Дон Боскогийн залгамжлагчийг ирэхээс өмнө 2016 оны 10 сарын 22-25 –ны өдрүүдэд бид нар ДонБоско болон салешнуудын тухай ярилцлага авсан. Нэгдэх хэсгийг бид та нартай хуваалцахыг хүсч байнa

  • Таны  хувьд ДонБоско гэж хэн бэ?
  • Монголд байгаа салешнуудын талаар та юу гэж боддог вэ?
  • 2016 оны 10 сард ирэх  залгамжлагчаас та юуг хүлээж найдаж байна вэ?

01-mung-s1. Мөнгөнболор: ДонБоско нь багш сурган хүмүүжүүлэгч

Намайг  Мөнгөнболор  гэдэг. Би 2008 онд  ДонБоскод  компьютер албан хэргийн  ажилтны  мэргэжлээр сурч төгссөн. Тус сургуульдаа  ажиллах  боломж  олдсоноор  одоог хүртэл  ажиллаж байна.  Миний хувьд  ДонБоско нь  багш сурган  хүмүүжүүлэгч,  мөн  бусдаас  илүүтэйгээр  бидний сэтгэлийг  ойлгодог   яг найз  шиг минь  амьдралын  зөв замыг  зааж өгдөг аав шиг хүн юм.

Монголд  ажиллаж  байгаа салешнууд  нь миний хувьд  ДонБоскогийн  илгээсэн элч нар юм аа. Тэд энд  ажилласнаараа  монголын ирээдүй  болсон  хүүхэд  залуучуудыг эрдэм номтой, үнэнч шударга, сайн иргэн болгон төлөвшүүлэхэд бүхий л амьдралаа зориулж чаддаг хүмүүс гэж би боддог.

Би өөрийнхөө амьдралыг тэдэнгүйгээр төсөөлж чадахгүй.  Яагаад гэвэл тэд надад амьдралд хөлөө олоход минь тусалсан. Ялангуяа бусдыг хайрлах, хүндлэх , уучлах  гээд олон зүйл.

 

02-underma-s2. Ундармаа: Дон Боско намайг бахархуулах

Намайг Ундармаа гэдэг. 2001 оноос хойш өнөөг хүртэл энэ сургуульд ажиллаж байна.  Миний энд ажиллаж байгаагийн нэг шалтгаан нь надтай хамтран ажилладаг салешнууд юм. Тэдний маань хийж байгаа ажил, Монголын залуучуудын төлөө чин сэтгэлээ зориулж байгаа чанар нь яалт ч үгүй намайг бахархуулах үндэслэл болдог.

Тэднээс сурсан мэдсэн зүйл маш их байдаг ба аав шигээ, ах шигээ бодож явдаг.

Удахгүй  монголд ДонБоскогийн  залгамжлагч  айлчилж  ирэх  гэж байгаа явдалд маш их баяртай байна. Бид дор бүрнээ угтаж  авахдаа бэлтгээд байна. Цаашдын ажилд нь амжилт хүсээд амьдралд нь сайн бүхнийг ерөөе.

03-altan-s3. Алтанцэцэг: салешнууд агуу сурган хүмүүжүүлэгч юм

Намайг Алтанцэцэг гэдэг. Миний бие 2010 онд ДонБоско МСҮТ-д багшаар орж  өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Фадер, Бро –д салешнуудтай  хамтарч ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Юуны өмнө  салешнууддаа баярласан талархсанаа илэрхийлье.

Монгол улсын  залуучуудын  төлөө маш их хөрөнгө оруулалт хийж өөрсдийн мэдлэг, боловсрол, хүч бололцоогоо дайчлан ирээдүйн залуучуудын төлөө  ажиллаж байгаа агуу сурган хүмүүжүүлэгч.

Бидний төлөө их үйл ажиллагаа  явуулж байгаа та бүхэнд илүү их ажлын өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

4. Янжинпагам: ДонБоско бол гайхамшигтай багш, эцэг, сурган хүмүүжүүлэгч.

Намайг Янжинпагам гэдэг. ДонБоско  сургуульд  оёдол  эсгүүрийн  мэргэжлийн  багшаар ажилладаг. Гэгээн ДонБоско бол гайхамшигтай багш, эцэг, сурган хүмүүжүүлэгч. Түүний залуу үе, хүүхэд  залуусын  төлөө  зориулсан  зүрх  сэтгэл  монголд  бидэнтэй  хамт байгаа  гэж  боддог. Би ДонБоскогийн тухай мэдэж аван дэлхийн сая сая залуустай хамт хүүхэд залуусын төлөө ажилладагтаа сэтгэл маш өндөр байна.

Монголд байгаа салешин Фадерууд бидэнд үргэлж үлгэр дууриалал болж  ДонБоскогийн тухай  мэдээллийг өгч заан сургаж байдаг.

Залгамжлагч Фр Анхелтай уулзах болсондоо маш их баяртай байна.

Түүний  энэхүү айлчлал монгол дахь ДБ сургуулийг дэлхийн бусад сургуулиудтай хамтын ажиллагаатай болоход, мөн манай сургуулийн цаашдын хөгжилд маш  их  үр нөлөөтэй гэж бодож байна.   Баярлалаа.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.