Дон Боско Монгол

cropped-LOGO-sdb-pruhl.png

БИДНИЙ ТУХАЙ

Бид залуучууд болон Тэнгэрбурханд дуртай

Бид хэн бэ?

Бид санваартан ба сахилт ах нар

Дон Боскогийн Салешинууд (SDB)

Дон Боскогийн Салешинууд (SDB)

"Гэгээн Францис де Салесын нийгэмлэг нь зөвхөн хүний ажил биш харин Тэнгэрбурханы санаачилгаар бий болсон гэдэгт бид даруухнаар талархал илэрхийлж байна. Мариа эхийн оролцоотойгоор Ариун Сүнс Гэгээн Дон Боског адислаж, “хүний нийгмийн баялаг хэсэг болох” хүүхэд залуучуудыг аврахын тулд хувь нэмрээ оруулахад нь  босгосон юм... Ариун Сүнсний энэхүү идэвхтэй оршихуйгаас бид үнэнч байх хүч, итгэл найдвараа дэмжих хүчийг авдаг.” (SDB-ын Үндсэн хууль, 1-р зүйл)

Салешин сахилт эгч нарын бүлгэм (FMA)

Салешин сахилт эгч нарын бүлгэм (FMA)

Сүсэгтнүүдэд туслагч ээж Мариагийн охидын бүлгэм (Салешин сахилт эгч нарын бүлгэм) нь нэгэн бүлэг болон амьдардаг бөгөөд залуучууд, ялангуяа охидын төлөө өөрсдийгөө зорилудаг гэлэнмаа нар юм. Салешин сахилт эгч нар нь  ариун явдал, ядуурал, дуулгавартай байдлын тангараг өргөснөөр бүх амьдралаа Тэнгэрбурханд болон залуучуудад зориулдаг. Тэд дотуур байр, цэцэрлэг, ахлах сургууль, сонирхлын бүлгүүдийг удирдаж, шашны хичээл зааж, мөн Дон Боскогийн Салешинуудын ажилд шууд оролцдог.

Түүнчлэн бид

Салешины коопоретаруудын холбоо (ASC)

Салешины коопоретаруудын холбоо (ASC)

Салешины коопоретаруудын холбоо бол Салешины үнэт зүйлсийг амьдралынхаа хөтөлбөр болгон хүлээн зөвшөөрсөн хүмүүс юм. Тэд гэр бүлтэйгээ амьдардаг, энгийн ажил эрхэлдэг бөгөөд Дон Боскогийн үзэл санааг дагахыг хичээдэг. Хэдэн жил бэлтгэгдсэний дараа  Салешины сүнслэг амьдралыг даган Сүмд амьдарч, Салешины гэр бүлтэй хамтран ажиллах тангараг өргөснөөр хэн нэг нь Салешины хамтран ажиллагч болдог.

Бид Салешин гэр бүл

Бидний хувьд чухал зүйлүүд

Бид “залуучуудын эцэг, багш” Дон Боскогийн дүрээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх систем гэж нэрлэгддэг түүний амьдралын хэв маягийг бид амьдралд хэрэгжүүлсэн. Энэ нь шалтгаан, итгэл, хайр энэрэл дээр суурилдаг. Салесианс болон бусад олон хүмүүсийн хамтын ажиллагааны ачаар манай уламжлал баялаг түүхтэй бөгөөд үргэлжилсээр байна.