Дон Боско Монгол

Дон Боско гэж хэн бэ? (2)

OLYMPUS DIGITAL CAMERA

Дон Боскогийн залгамжлагчийг ирэхээс өмнө 2016 оны 10 сарын 22-25 –ны өдрүүдэд бид нар ДонБоско болон салешнуудын тухай ярилцлага авсан.  Хоёрдахь хэсгийг бид та нартай хуваалцахыг хүсч байнa

  • Таны  хувьд ДонБоско гэж хэн бэ?
  • Монголд байгаа салешнуудын талаар та юу гэж боддог вэ?
  • 2016 оны 10 сард ирэх залгамжлагчаас та юуг хүлээж найдаж байна вэ?

5. Гантуяа

Намайг Гантуяа гэдэг. ДонБоско  төвд энэ оны   8 сараас  эхлэн  ажиллаж  байна.  Манай төвийн фадерууд  багш нар хүүхдийг өөрсдийн хүүхэд шигээ хайрлан, амьдралын их далайд  хүргэдэг юм байна. Ийм сайхан хамт олонтой ажиллаж байгаадаа баяртай байна.

ДонБоскогийн залгамжлагч ирэх гэж байгаад манай  төвийн  хүүхэд, багш нар  бүгд маш их баяртай байгаа.

6. Ганчимэг

Намайг Ганчимэг гэдэг.  Тус төвдөө 2004 оноос одоог хүртэл ажиллаж байна. ДонБоско миний хувьд  хүүхэд залуучуудын төлөө бүхий л амьдралаа зориулсан  гэгээн хүн  мөн агуу  сурган хүмүүжүүлэгч.

Монголд  ажиллаж  амьдарч  байгаа Фадерууд, салешнуудтай хамт  ажиллаж байгаадаа  маш их баяртай байдаг. Тэднээс их олон зүйлийг сурч мэдсэн  төдийгүй  тэд нараар маш  их бахархаж байна.  Өсөж төрсөн  нутаг орноосоо хол ажиллаж  амьдарна гэдэг тийм амар зүйл биш.  Монголын хүүхэд залуучуудын төлөө өөрсдийн  хүч  хөдөлмөр, оюун ухаанаа  дайчлан  ажиллаж  байгаа агуу хүмүүс юм.

ДонБоскогийн залгамжлагч Фадер Анхел удахгүй монголд ирэх гэж байгаад бид маш баяртай байгаа. Энд ажиллаж байгаа салешнуудыг улам ихээр дэмжин ажиллана гэдэгт итгэдэг.

Цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

7. Эбаа

Намайг  Эбаа гэдэг. 2002 -2004 онд ДонБоско төвдөө орж суралцаж байсан.  Төгсөөд 2008 он хүртэл автомашины засварчнаар ажилласан.

2008 оноос одоог хүртэл багшаар ажиллаж байна. ДонБоско бол хүнд хэцүү үед хүүхэд залуучуудыг хүмүүжүүлж амьдралд чиглүүлсэн ачтан.

Монгол ажиллаж байгаа Салешнууд бол түүний үйл хэргийг үргэлжлүүлэн ажиллаж байгаа  сурган хүмүүжүүлэгч нар.

Удахгүй ирэх Фр Анхельд маш их баярлаж байна. Цаашид монголын  хүүхэд залуучуудын төлөө  МСҮТ-ийн ажилчдыг  чадваржуулах,  сургуулиа их, дээд сургууль болоход анхаарлаа  хандуулаасай хэмээн хүсч байна. Танд амжилт хүсье.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.