Дон Боско Монгол

Ариун Гэр Бүл Сүмийн Залбирлын Шинэ Өргөөг Адислах Ёслол Боллоо

Өчигдөр буюу 8-р сарын 15-ны Мягмар гарагт “Төгс Жаргалт Цэвэр Охин Мариа Тэнгэрт залагдсан нь Их баяр”ын өдөр тохиосон билээ.

Энэхүү онцгой баярын өдөр Кардинал Жиоржио Маренго Шувуун Фабрик дахь Ариун Гэр Бүл сүмийн залбирлын шинэ өргөөг адислах адислалыг удирдан явуулсан ба уг ёслолын үеэр Ярослав Врацовскийг сүмийн анхны тэргүүн санваартнаар томиллоо.

1998 онд “Ай Си Эм” бүлгэмийн гэлэнмаа нар Шувуун Фабрикд анхлан Христийн сайн мэдээг дэлгэрүүлж католик бүлгэм, гэр сүмийг бий болгожээ. Шувуун дахь сайн мэдээ дэлгэрүүлэх үйл ажиллагааг 2016 оноос эхлэн Салешин бүлгэм үргэлжлүүлэн хийж байна.

Монгол гэр хэлбэртэй уг шинэ өргөөний хамгийн чухал хэсэг болох тахилын ширээг анхилуун үнэрт тосоор тосолж адисалсан бөгөөд Кардинал уг аравнайлах ёслолын үеэр сүсэгтэн нарт Тэнгэрбурханы хайр ивээлийг бид өөрсдөө гэрчлэн харуулах нь чухал гэдгийг онцоллоо.

Та энэ баярын бусад зургуудыг эндээс үзэх боломжтой.

Баярын урилга энд байна.

Source: https://www.facebook.com/profile.php?id=100007838293398

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.