Монгол Улсын Ерөнхийлөгч болон тус улс дахь Католик шашны тэргүүний урилгыг хүлээн авч Ромын Пап Францис 2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний хооронд Монгол Улсад Апостолик айлчлал хийнэ.
Одоогийн мэдээллийг https://popeinmongolia.org/ вэбсайтаас авах боломжтой.
Пап Францисын Монгол улс дахь Апостолик айлчлал буюу гэгээн Петрийн залгамжлагчийн айлчлалын хөтөлбөр
8 дугаар сарын 31
Пүрэв гараг
18:30 — Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром — Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
9 дүгээр сарын 1
Баасан гараг
Улаанбаатар
10:00 — Улаанбаатар дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ
10:00 — УГТАХ ЁСЛОЛ
9 дүгээр сарын 2
Бямба гараг
Улаанбаатар
09:00 — АЛБАН ЁСНЫ УГТАХ ЁСЛОЛ Д.Сүхбаатарын талбай
09:30 — МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. Төрийн ордон
10:20 — ТӨР ЗАСАГ, ИРГЭНИЙ НИЙГЭМ БА ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. Төрийн ордны “Их Монгол” танхим
11:00 — МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА БАРААЛХАНА
11:10 — МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД БАРААЛХАНА
16:00 — КАТОЛИК ХАМБА НАР, САНВААРТНУУД, ШАШИН ДЭЛГЭРҮҮЛЭГЧИД, САХИЛТ ХҮМҮҮС БОЛОН ШАШНЫ ХАРИУЦЛАГАТНЫ АЖИЛЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ Петр, Паул Гэгээнтнүүдийн Катедрал
9 дүгээр сарын 3
Ням гараг
Улаанбаатар
10:00 — ШАШИН ХООРОНДЫН УУЛЗАЛТ “Хүн театр”
16:00 — ТАЛАРХАЛ МАГТААЛЫН МӨРГӨЛ “Степпэ Арена”
9 дүгээр сарын 4
Даваа гараг
09:30 — САЙН ҮЙЛСТНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ. “ЭНЭРЭЛ НИГҮҮЛСЛИЙН ӨРГӨӨ”-НИЙ НЭЭЛТЭД ОРОЛЦОНО
11:30 — ҮДЭХ ЁСЛОЛ Чингис хаан олон улсын нисэх буудал
12:00 — Улаанбаатар — Ром чиглэлийн нислэгээр мордоно
17:20 — Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ.