Дон Боскогийн хамт олны Христмасын баяр

Дон Боско МСҮТ-ийн оюутан залуус, өдөр өнжүүлэх төв болон халамжийн төвийн өхөөрдөм бяцхан хүүхдүүд,  нийт багш ажилчид, фадерууд, бродер хамтдаа Христмасын баяраа 2019 оны 12-р сарын 24-нд тэмдэглэн өнгөрүүллээ.

Улиран одож буй оныхоо ажлын бүтээлийг дүгнэж, айлчлан ирж буй ондоо ололт амжилтаар дүүрэн угтахаар Дон Боскогийн хамт олон шинэ жилийн баяраа өргөн сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр ажил хөдөлмөр, авьяас чадвараараа бусдыг манлайлан ажилласан багш ажилтнууд, оюутан суралцагчидаа шагнаж урамшууллаа.

Мөн жил бүр зохион байгуулдаг Урлагийн их наадмын шилдэг үзүүлбэрүүдээ үзүүлж, вальс бүжгийн хатан хаан шалгаруулж, багуудын хооронд авьяас самбай шаардсан  хөгжөөнт тэмцээн уралдаан зохиосон нь .  Түүнчлэн ирэх жилийн азтангаа тодруулсан нь халамжийн төвийн оюутан Г. Мөнхбаяр сугалаанд хожиж азтай, одтой байсан юм.

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо

Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ

Од хийморьтой, сэтгэлээр дулаан, итгэлээр дүүрэн

Шинэ жилээ угтаарай!

You may also like...