Дон Боско Монгол

cropped-LOGO-sdb-pruhl.png

“Дон Боско” МСҮТ-ийн Төгсөгчдийн Холбооны нэрэмжит спортын тэмцээн

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Дон Боско” МСҮТ-ийн Төгсөгчдийн Холбооны нэрэмжит сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн 2019.11.30-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Бидний үйл ажиллагааг дэмжин энэ жилийн тэмцээнд маань олон багууд  маш идэвхитэй оролцлоо. Бидэнтэй хамт  нэгэн өдрийг өнгөрүүлсэн нийт төгсөгчиддөө талархалаа илэрхийлье.

Тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 5 баг оролцож эрч хүч, авхаалж самбаагаа уралдуулж

Эрэгтэй тамирчдаас

  • 1-р байрт: Дон Боско Багш, ажилчидын баг
  • 2-р байрт:  2017 оны Сантехник
  • 3-р байрт: 2012 оны Автомеханик

Эмэгтэй тамирчдаас

  • 1-р байрт: 2010 оны Нарийн бичиг
  • 2-р байрт:  Төгсөгчдийн Холбооны гишүүд тус тус шалгарлаа.

Багуудын нийлбэр дүнгээр Дон Боско багш, ажилчидын баг тамирчид шалгарч ДБМСҮТ-ийн Төгсөгчдийн холбооны нэрэмжит шилжин явах цомын эзэн боллоо.

Тэмцээний зорилго нь сургуулийнхаа нийт төгсөгч оюутан залуустай эргэх холбоо тогтоож,  хамтдаа сайн үйлс хийхийг уриалдаг билээ. Жил бүрийн тэмцээний  нийт мөнгөн хандив болон орлого бүр сайн үйлсийн аянд зориулагддаг болохыг уламжлахад таатай байна. 

Өнгөрсөн жил буюу 2018 онд  зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээний нийт орлого болон хандиваар 5 хүүхэдтэй өрх толгойсон ээжд тусалж,  шинэ жилийн баяр дээр нь баяр нэмж гэр бүлд нь хүнс болон бэлэн мөнгөний хандив өгсөн билээ.

Энэ жилийн тэмцээнээс цугларсан хандив болон орлого маань сайн үйлст зориулагдахаар төлөвлөгдсөн билээ.

Сэтгэлийн болон мөнгөн хандив өгсөн та бүхэндээ баярлалаа. Мөн бидний санаачлан хийж буй ажлыг байнга туслаж дэмждэг Br. Andrew болон бусад Father, Brother, Sister, багш ажилчиддаа  төгсөгчдийн холбооны зүгээс талархсанаа илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…

 ДБМСҮТ-ийн Төгсөгчдийн холбоо

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.