Дон Боско Монгол

Амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд хүнсний тусламж олгох

2021.12.17 өдөр “Ариун гэр бүл”католик сүмийнхэн “Зул сарын баяр”ыг угтсан буяны ажил зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь ХУД 13-р хорооны 1-7 хэсэгт оршин суудаг амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнсний тусламж хүргэж өгч, ахуй амьдралтай нь танилцаж, харилцан ярилцсан сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө. Төсөлд аль болох төвөөс хол амьдардаг айл өрхүүдийг хамруулахыг хичээж хорооны нийгмийн ажилтнаас судалгаа авч, судалгааны дагуу айл өрхүүдийг хамруулав.

Тусламж хүртсэн хүмүүс маш сэтгэл хангалуун байсан бөгөөд тэдэнтэй харилцан ярилцаж амьдрал ахуйн тухай яриа өрнүүлэхэд, болохгүй байна, хэцүү байна, ядуу байна гэсэн талаар нэг ч үгс тэдний амнаас гараагүй. Харин ч ногоо тарих, фермер аж ахуй эрхлэх, саван, лаа, органик гоо сайхны бүтээгдэхүүн хийж сурч байгаа зэрэг сайхан зүйлсийг хуваалцаж байлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэр дээр суудаг эмэгтэй дүүгээрээ түрүүлэн автобусанд сууж өдөр бүр 80 км замыг туулан Улаанбаатар хот руу очиж органик саван, гоо сайхны бүтээгдэхүүн, лаа  хийх сургалтанд сууж төгсөөд, тэндээ сайн дурын ажил хийдэг тухайгаа танилцуулж өөрийн бүтээгдэхүүнээ үзүүлэв.

Мөн чацаргана, үхрийн нүд тарьдаг үхрийн ферм эрхэлдэг өндөр настан өөрийн аж ахуйг танилцуулав.

Сарангэрэл ногооны аж ахуй эрхэлдэг. Голланд улсаас сармисны ховор сортын үр оруулж ирж тариалдаг тухайгаа ярьж байлаа.

Тэднийг сонсож, тэднээс суралцсан, харилцан ярилцсан маш сайхан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэнд баяртай байна.

  • Food material help
  • Food material help
  • Food material help

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.