Бетлехемд цэвэр охин Мариагаас хүн бүрийн төлөө бяцхан хүүхэд мэндэлсэн: Тэрээр Тэнгэрбурханаас хүн төрөлхтөнд илгээгдсэн хүү билээ.
Хайрт ахан дүүсээ, та бүхэнд Христийн мэндэлсэн баярын мэнд хүргэе!
“Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө” (Иса 9:6) Сүмийн энэ баяраар зөнч Исаиагийн үгийг тунхаглаж байна энэхүү захидлыг би хүн бүрт хүргэхийг хүсэж байна.
Хүүхэд мэндлэлээ.Төрөлт бол найдварын эх үүсвэр билээ. Энэ бол ирээдүйн амлалт ба цэцэглэж буй амьдрал юм. Есүс бидний төлөө мэндэлсэн. Бетлехемд цэвэр охин Мариагаас хүн бүрийн төлөө бяцхан хүүхэд мэндэлсэн: Тэрээр Тэнгэрбурханаас хүн төрөлхтөнд илгээгдсэн хүү билээ.
Нялх хүүхдэд талархаж байна учир нь бид бүгдээрээ Тэнгэрбурхантай яриж түүнийг “Эцэг” гэж дуудах боломжтой болно. Есүс бол цорын ганц хүү тэрээр эцэгээ мэддэг. Эцэгийн дүр төрхийг бидэнд харуулахын тулд тэрээр дэлхий ертөнц дээр ирлээ. Ингэснээр бид нэгэн ахан дүүс болно. Бид бүгдээрээ өөр өөр хэл соёл, зан заншил, ялгаатай байдал, өөр тивээс ирсэн ч бид бол нэг ахан дүүс байна.
Ковид 19 цар тахлын улмаас эдийн засгийн хямрал, нийгмийн тэнцвэргүй байдал, экологийн хямрал үүссэн энэ цаг мөчид бид нэгэн ахан дүүс болох нь чухал билээ. Тэнгэрбурхан өөрийн хүү Есүсийг бидэнд илгээсэнээр ахан дүүсийн нэгдлийг бий болгосон.
Энэ ахан дүүсийн нэгдэл бол найрсаг үгс, хийсвэр хандлага, дүр исгэх биш. Энэ нь жинхэнэ хайр дээр суурилсан ахан дүүсийн харилцаа бөгөөд өөрөөсөө өөр хүмүүстэй уулзаж, тэдний зовлон шаналалыг ойлгож,тэдэнтэй илүү ойр байх, хэдийгээр тэд манай шашины бүлгэм, гэр бүлийн гишүүд биш ч тэдэнд халамж анхааралаа хандуулах нь ахан дүүсийн нэгдлийн гол утга учир оршино.
Христийн мэндэлсэн баярын өдрөөр бид дэлхий ертөнц дээрх хэсэг бүлэг хүмүүсийн төлөө бус хүн бүрийн төлөө ирэх Христийн гэрлийг тэмдэглэдэг. Өнөөдөр цар тахлын харанхуйн дундаас вакцинийг нээж олох найдварын гэрэл бидэнд байна. Эдгээр гэрэл асах нь хүмүүст найдварыг авчирдаг ба энэ нь бүх хүмүүст хүртээмжтэй байх ёстой. Засгийн газрын эрх баригчид, бизнесмэнүүд, олон улсын байгууллагууд хамтран ажиллах нь өрсөлдөөн биш шийдлийг хамтдаа олох ба шийдэл нь бүх хүмүүст зориулагдсан байх ёстой: Вирусын вакцин бүх хүмүүст хүртээмжтэй ялангуяа эмзэг бүлгийн хэрэгцээ шаардлагатай байгаа хүмүүс болон энэ дэлхий дээр байгаа бүх үндэстэнүүдэд шаардалагатай гэдгийг би сануулж байна.
Бетлехемийн хүүхэд бидэнд өгөөмөр сэтгэлээр тусалж, ялангуяа эмзэг бүлгийн болон өвчтэй хүмүүс, цар тахлын үеийн хөл хорионы саруудад эдийн засгийн нөлөөлөлөөс болж ажилгүй хүнд хэцүү байдалд байгаа бүх хүмүүс болон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах болтугай.
Энэхүү амьдралын сорилтонд бид бусдадаа хана босгож болохгүй хамтдаа зүтгэх хэрэгтэй. Бид бүгдээрээ нэг завь дээр байна. Бусад хүн бүр миний ах, эгч билээ. Зовж шаналж байгаа хүмүүсээс би Тэнгэрбурханы царайг харвал Эзэнд миний тусламж хэрэгтэй гэдгийг олж харах болно. Би Тэнгэрбурханыг өвчтэй, ядуу, ажилгүй, цагаачлан амьдарч буй хүмүүс болон бидний ах дүү нараас олж хардаг.
Хайрт ахан дүүсээ,
“Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө” (Иса 9:6). Тэр биднийг аврахаар ирсэн! Тэр бидэнд өвчин зовлон болон муу ёрын сүнс бол ертөнцийн төгсгөл биш гэдгийг сануулж байна. Хүчирхийлэл, шударга бус байдлыг хүлээн зөвшөөрөх нь Христийн Мэндэлсэн Баярын баяр баясгалан, найдварыг үгүйсгэж буй хэрэг билээ.Энэ онцгой баярын өдөр зовж шаналаж ганцаардалд байгаа хүмүүст би найдвар, тайтгарал, тусламжийг авчрахыг хүсэж байна.
Есүс малын саравчинд мэндэлсэн гэхдээ гэгээн Иосеф ба цэвэр охин Мариа хайраараа өлгийдөн авсан. Тэнгэрбурханы хүү махан биеэр төрөхдөө гэр бүлийн хайрыг ариусгав. Миний бодол одоо гэр бүл рүү эргэсэн: Өнөөдөр хамтдаа ирж чадахгүй хөл хорионд гэртэй байгаа тэдэнд Христмасын баяр итгэл ба амьдралыг гэр бүлдээ дахин нээх, хайраар бие биенээ хүлээн авах, ярилцах, уучилж өршөөж, хамтран ажиллаж, баяр баясгаланг хуваалцах болон хүн төрөлхтөнд амар тайваны эх үүсвэрийг бий болгох болтугай.