Дон Боско Монгол

cropped-LOGO-sdb-pruhl.png

Апостолик захидaл: Гэгээн Иосефийн жил

2020 оны 12-р сарын 8-ны өдөр Дэлхий дахинд Язгуурын Гэм Нүгэлгүй Бүрэлдсэн Төгс Жаргалт Цэвэр охин Мариагийн баярын өдөр болсон. Ромын Пап лам Францис өөрийн “Патрис Корде” апостолик захидлаар дамжуулан бүх нийтийн католик сүмийг Гэгээн Иосефийн жил болгон тунхагласан.1870 онд Ромын IX Пап Пиус Гэгээн Иосеф бол бүх нийтийн католик сүмийн Гэгээн Ивээгч билээ гэж тунхагласанаас хойш 150 жил өнгөрчээ.

       Иосефийн итгэмжит дүр төрх бидний өдөр тутмын итгэлийн амьдралд төдийлөн харагддаггүй ч,тогтмол албан ёсны зарим чухал өдрүүд байдаг:

  • Гуравдугаар сар бол Гэгээн Иосефийн сар (шашны ёслолын баяр бол 3-р сарын 19)
  • Лхагва бүр Гэгээн Иосефийн дурсгалт өдөр (Латины уламжлалт ёс)
  • 2013 оны 5 дугаар сараас хойш Ромын Пап лам Францис Гэгээн Иосефийг Евхаристын хоёрдугаар, гуравдугаар, дөрөвдүгээр залбиралд оруулахыг зөвшөөрсөн.
  • Мужаан байсан учраас Тэр бол ажилчдын онцгой хамгаалагч юм. (Баярын өдөр 5-р сарын 1)
  • Ариун гэр бүлийн баярын өдрөөр бид Гэгээн Иосефийг онцгой байдлаар дурсдаг (Христмасын цаг үе)
  • Гэгээн Иосеф бол Салешин Бродерын онцгой хамгаалагч ба үлгэр дууриалал юм.

            Номхон далайн бүс нутгаар Зүүн Азийн эргэн тойронд Гэгээн Иосеф бол Вьетнамийн томоохон Салешин бүлгэмийн Гэгээн Ивээгч юм.Түүний хөшөө Ferntree Gully дахь гэгээн Иосефийн сургуулийн урд (Мельбурн-Австрали, Бр Майкл Харрис, SDB) болон бусад олон салешин сургууль, сүм,залуучуудын төвүүдийн урд байрладаг.

            Ромын Пап лам Францис Гэгээн Иосефийн гайхамшигт байдал ба Есүсийн шавь нарын нэгдлийн доторх түүний үүргийг Апостолик захидлын есдүгээр хуудасны төгсгөлд онцгойлон уриалга болгосон: (Латин: Патрис Корде – Эцгийн зүрх сэтгэлээр)

Ромын Пап лам Францис -Гэгээн Иосеф

1. Хайртай Аав

2. Зөөлөн нинжин сэтгэлтэй Аав

3. Дуулгавартай сайн Аав

4. Зочломтгой сайхан Аав

5. Зоригтой бүтээлч Аав

6. Ажилч хичээнгүй Аав

7. Ариун гэр бүлийн түшиг тулгуур Аав

Гэгээн Иосефийн жил онцгой өршөөлүүдийг тухагласан

Апостолик захидлийн төгсгөлийн товч агуулгад “Бос, хүүхдийг эхтэй нь авч яв” (Мт2:13) гэсэн Матайн айлдлын тушаалын дагуу Гэгээн Иосефийг дагах энгийн уриалга байдаг.Энэхүү апостолик захидлын зорилго нь Гэгээн Иосефийн сайн чанар болон идэвхи зүтгэлийг дууриах,түүний залбиралаар дамжуулан урам зоригийг гуйж, энэхүү агуу гэгээнтэн дотор бид хайраа нэмэгдүүлэхэд уриалахад оршино.

            Есүс бидэнд ингэж хэлсэн: “Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ” (Мт 11:29). Гэгээнтэнүүдийн амьдрал ба дууриах жишээ юм.Гэгээн Паул бас доторхой хэлдэг:“Намайг дуурайгсад бай” (1Кор4:16). Гэгээн Иосеф уран яруу чимээгүй байдлаар бас хэлдэг. Маш олон үлгэр жишээ болсон гэгээнтнүүдийн өмнө Гэгээн Аугустин “Тэд юу хийх чадах вэ, та бас хийж чадахгүй гэж үү? гэж өөрөөсөө асуусан ба ингэснээр тэр өөрчлөлт шинэчлэлтрүүгээ ойртсон тэгээд ингэж айлдав: “Хожимдсон ч гэсэн би таныг хайрласан, гоо сайхан хэзээч хуучирдаггүй, үргэлж шинээрээ байдаг!”

– Бид нар зөвхөн Гэгээн Иосефоос өөрчлөлтийн хишиг ивээлийг гуйж байна. Залбирлаа түүнд өргөцгөөе!

Гэгээн Иосефын залбирлын жил

Амар сайн уу, Аврагчийг сахин хамгаалагч аа !

Аяа, Төгс жаргалт Мариагийн эрхэм нөхөр өө!

Амин ганц Хүүгээ Тэнгэрбурхан танд даатгасан билээ.

Амин хайрын итгэлээ Мариа танд даатгасан билээ.

Аав тантай хамт Есүс Христ хүмүүн болсон ажээ.

Аяа, Төгс жаргалт Иосеф оо !

Аав мэт өөрийгөө бидэнд харуулснаараа

Амьдралын зам мөрөөр та биднийг чиглүүлнэ үү.

Амин хишиг, өршөөл нигүүлсэл, эр зоригийг бидний төлөө гуйснаараа

Аливаа хорин муугаас та биднийг хамгаална уу. Амэн.

Гэгээн Иосеф

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.