Дон Боско Монгол

cropped-LOGO-sdb-pruhl.png

АРИУН ЭЦЭГ ПАП ФРАНЦИСИЙН ДАХИН АМИЛАЛТЫН URBI ET ORBI ЗАХИАС

URBI ET ORBI MESSAGE
OF HIS HOLINESS POPE FRANCIS

EASTER 2021
Saint Peter’s Basilica
Easter, 4 April 2021

Гэгээн Петр, Вазилика-Эзэний амилалт дахь дээгүүр өнгөрөх ням гараг -2020.04.04

Өнөөдөр дэлхий даяар сүмийн тунхаглал цуурайтаж байна: “Цовдлогдсон Есүс дахин амиллаа. Аллелуяа!”

Дээгүүр өнгөрөх баярын захиас нь бидэнд ямар нэгэн ид шидийг дууриах эсвэл илчлэхийг илэрхийлээгүй ба биднийг хүнд хэцүү нөхцөл байдлаас зугтахыг заагаагүй болно. Цар тахал үргэлжилсээр байгаа нийгэм, эдийн засгийн хямрал нь ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд хүндээр нөлөөлсөөр байгаа. Зэвсэгт мөргөлдөөн дуусаагүй байна.

Энэхүү ээдрээтэй бодит байдлын өмнө Дээгүүр Өнгөрөх баярын захиас бидэнд хэзээч мохохгүй найдварыг төрүүлж ийнхүү өгүүлсэн байдаг: “Цовдлогдсон Есүс дахин амиллаа”. Энэ нь бидэнд Есүсийн тухай ярьж байна. Өөрийгөө Христ, Тэнгэрбурханы хүү гэж баталсныхаа төлөө Понти Пилатын удирдлаган дор тэрээр цовдлогдсон. Шавь нартаа урьдчилан зөгнөсөний адил, тэрээр гурав дахь хоногтоо үхлээс дахин амилна гэдгийг сайн мэдээ гэрчилдэг.

Цовдлогдсон Есүс үхлээс дахин амилсан. Тэнгэрбурхан Эцэг авралын хүслээ бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн тул түүний хүү Есүсийг амилуулсан. Есүс бидний хүчгүй, сул дорой байдал, тэр ч байтугай бидний үхлийг өөртөө авсан. Тэр бидний зовлонг тэвчиж, нүглийн хүндийг үүрсэн. Үүний улмаас Тэнгэрбурхан Эцэг түүнийг өргөмжилсөн бөгөөд одоо Есүс Христ мөнхөд амьдардаг; Тэр бол Эзэн

Гэрч нар нэг чухал зүйлийг мэдээлдэг: Дахин амилсан Есүс гар, хөл, биеийнхээ шархны сорвийг тээж явдаг. Эдгээр шарх нь бидний төлөөх түүний хайрын мөнхийн тамга юм. Бие махбодь эсвэл оюун санааны хувьд хүнд хэцүү сорилтыг мэдэрч байгаа бүх хүмүүс эдгээр шарханд аврал эрж, түүгээр дамжуулан зоригоо мохоохгүйгээр найдварын хишиг ивээлийг хүртдэг.

Христийн дахин амилалт бол өвчтэй болон хайртай хүнээ алдсан хүмүүс болон цар тахалаас болж зовж шаналж буй бүх хүмүүсийн найдвар юм. Эзэн тэдэнд тайтгарлыг өгч, эмч, сувилагчдын зоригтой хичээл зүтгэлийг ивээх болтугай. Бид бүгдээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ цаг үед тэдний оролцоо тод харагдаж байна. Вакцин бол энэ тэмцлийн чухал хэрэгсэл юм. Би олон улсын хамтын нийгэмлэгийг дэлхийн хариуцлагын хүрээнд, ялангуяа ядуу буурай орнуудад тараах ажлыг хөнгөвчлөхийг уриалж байна.

Цовдлогдсон, Эзэний амилалт нь эдийн засгийн хувьд хүнд хэцүү бэрхшээлтэй тулгарсан, ажилгүй болсон ба нийгмийн хамгаалал хангалттай хүрдэггүй бүх хүмүүст тайтгаралыг өгдөг. Тэрээр төрийн байгууллагуудад хүн бүрт ялангуяа хамгийн их халамжийн хэрэгцээ шаардлагатай гэр бүлд амьдралын түвшинд нь шаардлагатай тусламжийг хүргэх болтугай. Харамсалтай нь цар тахлын улмаас олон мянган хүн цөхрөнгөө барж, ядуусын тоо эрс нэмэгдэж байна.

 Есүсийн дахин амилалт бол сургууль болон их сургуульд суралгүйгээр эсвэл найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөхгүйгээр удаан хугацаагаар явахаас өөр аргагүй болсон бүх залуу хүмүүсийн найдвар билээ. Би дэлхийн өнцөг булан бүрт байгаа залуучууд, ялангуяа ардчилалын төлөө өөсрдийн дуу хоолойг тайван замаар хүргэж байгаа Мьянмарын залуучууд руу хандсан үзэн ядалтыг зөвхөн хайраар арилгаж чадна гэдгээ илэрхийлж байна.

Есүсийн амилалтын гэрэл нь дайн, хэт ядуу байдлаас дүрвэн гарч ирсэн цагаачдын хувьд дахин төрөх эх үүсвэр байх болтугай. Бид бүгдээрээ тэдний зовж шаналсан царайг Эзэний Калвари руу явж буй царайнаас олж харцгаая.

Энэ өдөр бидний тэмдэглэж буй үхлийг ялсан амьдралын ялалтын амлалт болох эв нэгдэлийн тэмдэг, хүн төрөлхтний төлөөх нийгэмлэгүүд тэдэнд хэзээ ч дутагдахгүй байх болтугай. Зовж шаналж, цагаачлан амьдардаг иргэдийг харамгүй сэтгэлээр хүлээн авдаг үндэстнүүдэд би талархаж байна.

Эрхэм хүндэт ах эгч дүү нараа, католик итгэгчид бид энэ жил олон газар нутагт Дахин Амилалтын баярыг хатуу хөл хорионд тэмдэглэж, заримдаа ёслолын арга хэмжээнд оролцох боломжгүй байгаа. Дэлхий дахинд шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хязгаарлахгүй, хүн бүр Тэнгэрбурханд чөлөөтэй залбирч, магтан алдаршуулахыг зөвшөөрөөсэй хэмээн бүгдээрээ залбираарай.

Бидний туулж буй олон зовлон бэрхшээлийн дунд бид түүний шархаар эдгээгдсэн гэдгээ хэзээ ч бүү мартаарай (1Петр2:24). Эзэний Дахин амилалтын гэрэл дотор бидний зовлон шаналал өөрчлөгдөж байна. Үхэл байсан газар одоо амьдрал байна. Гашуудал байсан газар одоо тайтгарал байна. Бид өөсрдийн загалмайгаа үүрэхэд Есүс бидний зовлон шаналалын утга учрыг өгдөг билээ. Есүсийн шархаар эдгээгдсэн зовлон шаналалын эдгэрэлтийг дэлхий даяар дэлгэрүүлцгээе!

Та бүгдэд сайн сайхан, аз жаргалтай, амар тайван Дахин Амилалтын баярын мэнд хүргэе!

 

 

Leave a Comment

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.