ТОВЧ ТҮҮХ old
1911
Тусгаар тогтнол ба коммунист үе
Монгол улс нь Хятадын нэг хэсэг байсан; 1911 онд тэд тусгаар тогтнолоо зарласан боловч тэр үед бүтэлгүйтсэн. 1921 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр тэд тусгаар тогтносон улсаа тунхаглаж чадсан. Тэр үед засгийн газар коммунист намын дор байсан бөгөөд шашны бүх үйл ажиллагааг хориглодог байсан!
Ардчилсан хувьсгал
1990 онд энэхүү коммунист улс нь тайван замаар ардчилсан орон руу шилжиж, Ватикантай ч дипломат харилцаагаа хэвийн эхлүүлсэн. Тэдний урилгаар 1992 онд анхны шашин дэлгэрүүлэх бүлэг (CICM санваартан нар) Монголд ирж, шашин дэлгэрүүлэх үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
1990
1992
Ядуурал, нийгмийн асуудал
Тус улс 1990 онд нээгдсэний дараа маш хурдан хөгжсөн; гэтэл цөөн хэсэг хүмүүс л баяжиж, дийлэнх нь ядуу хэвээрээ үлдсэн бөгөөд ус, дулааны шугам болон бие засах газаргүй “гэр” хороололд (Монгол гэрт) амьдарсаар л байна!
Улс орны хөгжил нийслэл болон зарим томоохон хотуудад төвлөрч байсан тул хүн амын дийлэнх нь ажил олох мэдлэг, мэргэжилгүй ч гэсэн хот руу яаран шилжин ирсээр байжээ. Энэ нь нийгэмд болон ялангуяа залуучуудын дунд маш их асуудал үүсгэсэн.
Нөгөөтэйгүүр, монголчууд орос орны нөлөөнд автаж маш ихээр архи ууж; олон хүмүүс ялангуяа эрчүүд ихэнхдээ согтуу байдаг байсан! Зарим нь хоолны мөнгөө архинд зарцуулдаг байсан! Архи уугаад согтсон үедээ эхнэр хүүхдээ зодож, улмаар гэр бүлийн хүчирхийлэл ихээр үйлддэг болсон.
Гэсэн хэдий ч хэвийн боловсрол, мэргэжлийн сургалтыг төрөөс дэмжиж байсан тул суралцах хүсэлтэй хүмүүст боломж үргэлж олддог. Тэд сурахын тулд мэдээж мөнгөтэй байх ёстой. Хэдийгээр төрөөс ахлах сургууль хүртэл үнэ төлбөргүй боловсрол олгодог ч тэд өөрсдөө ном, сурах бичиг, хичээлийн хэрэгслээ худалдаж авахаас гадна маш их хэмжээний нэмэлт төлбөр төлөх ёстой байдаг!
Монголын тухай мөрөөдөл
1997 онд CиАйСиЭм бүлгэмийн ахлагч Салешинуудыг Монголд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр урьсан юм. Дараагийн жилд нь Солонгосын бүсийн захирагч Фр. Клемент Вацлав Монголд ирж нөхцөл байдалтай танилцсан. Хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ректор захирагч Рев. Фр. Хуан Эдмундо Векчи энэхүү үүрэгт даалгаврыг Вьетнам улсад шинээр байгуулагдсан Салешин бүсэд даатгажээ. Монголыг хариуцсан Апостолик Төлөөлөгч хүндэт Жованни Баттиста Морандиний 1998 оны 1-р сарын 07-ны өдрийн захидалд болон CиАйСиЭм бүлгэмийн ахлагч, Монгол дахь Апостолик захирагч Монсиниор Вэнсэслао С.Падилла 1998 оны 4-р сарын 14-ний өдрийн захидалдаа Дон Боскогийн өвөрмөц билиг ухааны дагуу үйл ажиллагаагаа эхлүүлэхийг Салешинуудаас хүсэн албан ёсоор урьсан.
Ректор захирагч Рев. Фр. Хуан Эдмундо Векчи (Ad Gentes-2000) нь Филиппин улсаас ирсэн Фр. Карло Виллегас, Словак улсаас ирсэн Фр. Жозеф Тот, Солонгос улсаас ирсэн Фр. Саймон Ли, Вьетнам улсаас ирсэн дикон Эндрю Тин Нгуен Трунг, санваартан Паул Трунг Ву Ван ба сахилт ах Эндрю Фуонг Ле нарын зургаан шашин дэлгэрүүлэгчийг 2000 оны ойн жилд илгээсэн юм.
1997
Монголд ажиллах урилга
Монголын залуучуудад сайн боловсрол олгох нь нэн яаралтай асуудал гэдгийг Монгол дахь хамба лам мэдэрсэн бөгөөд тэрээр Улаанбаатар хотод (Монгол Улсын нийслэл) -д техникийн сургалтын төвийг ажиллуулахаар Салешинуудыг урьсан. Ийнхүү 2001 онд анхны салешинууд Монголд ирж Улаанбаатарт суурьшсан.
Анхны шашин дэлгэрүүлэгчдийн бүлэг
Филиппин улсын анхны Салешин эцэг Карло Виллегас 2001 оны 2-р сарын 7-нд Монголд иржээ. Төлөвлөгөөний дагуу нийслэлд ур чадварын сургалтын төв, хоёр дахь ажил нь Дарханд нээгдэх ёстой гэж заасан байдаг. Хэдэн сарын дараа буюу 2001 оны 10-р сард номлогчдын цугларсан бүлэг ирсэн. Үүнд Словакийн эцэг Жозеф Тот, Солонгос улсын эцэг Саймон Ли, дикон Эндрю Тин Нгуен Трун, лам Паул Трунг Ву Ван, сахилт ах Эндрю Фуонг Ле (Техникч мэргэжлээр бэлтгэж байна) нар багтжээ.
2001
Гудамжны хүүхдүүд
Салешианууд ирсний дараа бид сургалтын төвийг бэлтгэж эхлэв; Нөгөөтэйгүүр, нийслэлд хараа хяналтгүй хүүхдүүд маш олон байгааг хараад бид тэднийг цуглуулж, улмаар энэ төрлийн гадуурхагдсан хүүхэд, залуучуудыг халамжлах төв байгуулж эхэлсэн.
Дархан
Тэр үед бүх номлогчид Улаанбаатарт байрлаж байсан тул бид хүмүүст сайн мэдээг түгээхийн тулд бусад хотууд руу тархах ёстой юм шиг санагдсан; мөн энэ санааг бишоп дэмжсэн. Тиймээс 2005 онд хамба лам Дархан , Сэлэнгэ аймгуудыг[1] сайн мэдээг түгээн дэлгэрүүлэхээр Салешиануудад даатгажээ. Мөн онд Дарханд анхны салеянчуудын бүлэг (2 санваартан) ирж энд суурьшиж манай элчийг эхлүүлсэн.
[1] Сэлэнгэ аймаг нь ОХУ-ын Сибирьтэй залгаа Монгол улсын хойд хэсэгт орших аймаг юм. Дархан бол Сэлэнгэ аймгийн харьяанд орших автономит хот бөгөөд 100,000 орчим хүн амтай Монгол улсын хоёр дахь том хот юм).
2005
2017
Шувуу
Монголд хамгийн сүүлд Салешианыг 2017 онд Шувуу дахь бишоп Вэнц итгэмжлэн өгсөн. Энд Ариун Гэр бүл сүм, 2021 оноос хойш өдөр өнжүүлэх төв байдаг.