Дон Боско Монгол

Монгол дахь ДонБоско МСҮТ-ийн төгсөгчдийн анхны албан ёсны уулзалт боллоо

By Ms. Madeleine Picozzi

Монгол улс, Дархан-Уул аймаг, 2018 оны 05 сарын 12-ны өдөр—Улаанбаатар хот дахь ДонБоско МСҮТ-д нэгэн түүхэн үйл явдал болсон ба 2018 оны 05 сарын 12-ны өдөр  анх удаагаа төгсөгчдийн албан ёсны уулзалт зохион байгуулсан явдал юм. Ойролцоогоор 320 гаруй оюутан багш, ажилчид цугларсан ба зарим нь 16 жилийн анх удаагаа энэхүү уулзалтанд ирж байгаа юм.

Салешианууд анх 2001 онд Монголд ирээд тэр жилдээ ДонБоско Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг нээсэн билээ. Сургууль нь Авто Механик, Барилга, Сантехник, Гагнуур, Оёдол-эсгүүр болон Нарийн бичиг гэсэн 6 төрлийн мэргэжлээр элсэлт авдаг юм.  Мөн оюутнуудад ерөнхий эрдмийн хичээлүүд заадаг ба  тэд хоёр мэргэжил эзэмшиж байгаа юм. Нийт төгсөгчдийн тоо 784  боловч энэ арга хэмжээг болох хүртэл тэдэнд зориулан хийсэн албан ёсны үйл ажиллагаа болж байгаагүй билээ. Төгсөгчид нэг жижиг бүлэг болон 3 дугаар сараас эхлэн Сургалт эрхэлсэн захирал Бр.Эндрю-ийн удирдлага доор энэ төлөвлөгөөг гаргаж эхэлсэн ба тэдний зарим нь сургуульдаа ажилдаг юм.

Төгсөгчдийн холбоо нь дараах үндсэн гурван зорилготой:

·         Нэгдүгээрт, Салешианы сурган хүмүүжүүлэх арга барилыг нь хадгалж, тэдний гэр бүл болон ажилд нь туслах.

·         Хоёрдугаарт, бие биетэйгээ холбоотой байх, ажил олохгүй байгаа хүмүүст туслах.

·         Гуравдугаарт, одоо суралцаж байгаа оюутнууддаа янз бүрийн аргааг туслалцаа үзүүлэх мөн сургуулиа боломжит хүмүүст сурталчлах.

Одоо суралцаж буй оюутнууд маань энэ өдөр дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлэн төгсөгчидтэй хамтдаа хоол идэцгээн нэгэн өдрийг сайхан өнгөрүүлсэн. Мөн тэд сугалаа сугалан олон шагналуудын эзэн болсон юм.

Төгсөгчдийн холбоо нь дөнгөж одоо л эхэлж байгаа боловч ирээдүйд хэрхэн цааш үргэжлүүлэх юу хийх талаар төлөвлөн хамтдаа ахин цугларах болно. Энэхүү техникийн сургууль олон залуу хүмүүст  нь үйлдвэрлэлийн хотод ажил хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх мөн сайн хүмүүс болоход нь туслахын тулд шаардлагатай үнэлэмж, халамж, нөхөрлөлийг бий болгодог. өөд түүнчлэн тэднийг сайн хүмүүс болоход нь туслахын тулд шаардлагатай

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.