Дон Боско МСҮТ-ийн өглөөний яриа

Сайн байцгаана уу? Өглөөний мэнд.
Би анх удаа та нарт өглөөний яриа хийж байна. Би та нартаа өөрийгөө танилцуулж, миний амьдралыг өөрчилсөн гурван зүйлийн тухай ярьж өгье.
Намайг Ярослав гэдэг. Би Чех улсаас ирсэн. Монголд амьдраад 2,5 жил болж байна. Би Дархан  хотод ажиллаж, амьдарч байсан.
Энэ бол миний амьдралыг өөрчилсөн нэгдэх зүйл юм… Энэ юу вэ? – Нүдний шил – Англиар юу гэдэг вэ? – Glasses.
Миний нүдний шил хэр зузаан бол?
– 14 диоптриттэй. Энэ бол зузаан гэсэн үг юм.
Би 2 настай байхдаа нүдний шил зүүдэггүй байсан. Тухайн үед би бараг юу ч харж чаддаггүй байлаа.
Нүдний шилийг жаахан хүүхэд байхаасаа эхэлж зүүсэн гэхэд болно. Тэр үед ээж минь надад “Чи өөр хүүхэд болсон” гэж хэлж билээ.
Энэ бол миний амьдралыг өөрчилсөн хоёрдахь зүйл юм… Энэ юу вэ? – Гагнуурын буу – Англиар юу гэдэг вэ?  – Solderin gun.
Би 10 настай байхаасаа л электроникт маш их дуртай хүүхэд байсан.
Энэ гагнуурын бууг электроникт сонирхолтой хүүхдүүдийн клубээс  анх удаа авч байлаа. Манай клубын хүүхдүүд янз бүрийн цахилгаан гүйдэл радио, утас гэх мэт зүйлсийг хамтдаа хийдэг байсан.
Би энэ сонирхолоороо өдөр шөнөгүй хичээллэдэг байсан.
Прага хотын Электо их сургуульд энэ хоббигоороо мэргэжил эзэмшиж би инженер болсон.
Энэ бол миний амьдралыг өөрчилсөн гуравдахь зүйл юм… Энэ юу вэ? – Ном – Англиар юу гэдэг вэ? – Book.
Энэ ном бол маш их аюултай. Яагаад гэвэл 2 мянган жилийн турш энэ номноос болж олон хүмүүс үхсэн билээ. Энэ бол  шашны ном Библь юм.
Их сургуульд сурч байхдаа  энэ  номыг ганцаара, заримдаа бусадтай нийлж уншдаг байлаа.
Энэ ном миний амьдралыг өөрчилсөн.
Электроникын мэргэжилийг хүн бүр сонгож болно. Харин би Салешн бас санваартан болохоор шийдсэн билээ.
Хэдэн сарын турш бодсоны эцэст би санваартан болох энэхүү дуудлагыг хүлээн авсан.
Одоо би энд та нартаа  хамт байж миний амьдралыг өөрчилсөн 3 зүйлийн тухай ярьж байгаадаа сэтгэл хангалуун байна.
Эцэст нь та нартаа хэлэхэд  өөрсдийн дотор байгаа дуудлагыг, хүсэл сонирхолыг анхаарч үзэн,  түүнийгээ дагаасай гэж хүсэж байна.
Амьдралыг чинь өөрчилөх зүйл байдаг гэдэгт итгэж байна.

 

You may also like...