Дон Боско Монгол

ДОН БОСКОТОЙ УЧИРСАН ХОРОМ, ЦАГ БҮРТ ТАЛАРХАЯ

ДОН БОСКОТОЙ УЧИРСАН ХОРОМ ЦАГ БҮРТ ТАЛАРХАЯ

Хүн бүрт талархах маш олон зүйл байдаг боловч яагаад ч юм бид анзаардаггүй, бас нэг нэгэндээ талархалаа илэрхийлдэггүй. Миний хувьд талархалаа илэрхийлж дөнгөж л сурч байна. Анх 2008 онд Дон Боско МСҮТ-д элсэн суралцаж төгсөөд анхны амьдралын гараагаа эндээс л эхэлсэн. Амьдралын том тэнгис давалгаанд орохоо мэдэхгүй дөлгөөн намуухан нуур байжээ. Урьдын тэр дөлгөөн нуурын давалгаа байхаа больж их далайруу хөл алдлаа. Живэхгүйн тулд сэлж сурах хэрэгтэй байдаг тэр сэлэлтийн аргыг надад Дон Боско л зааж сургасан. Тэр аргуудын нэгээс дурдахуйяа. Мэдээж монгол дээл хувцас өмслөө гээд жинхэнэ Монгол хүн болчихгүй, бичиг үсэгээ хайрлан хамгаалснаар сая МОНГОЛ хүн болно гэж юутай үнэн буй. Дон Боско Монгол хүн биш, Дон Боскогийн үйл хэргийг гүйцэтгэж буй салешнууд маань ч монгол хүн биш. Тийм атал Монголчуудын тусгаар тогтнолын тулгуур болсон эх хэл, бичиг үсгийг хайрлан хамгаалах талаар надад зөвлөж, ухааруулж, ойлгуулж, намайг дэмжин үндэсний бичиг үсэгээ өвлөн суралцахад гүн туслалцаа үзүүлсэн Дон Боскогийн салешнууддаа, Дон Боско сургуульдаа баярласан талархсанаа илэрхийлээд үндэсний бичгээрээ бичиж, өөрийн гараар бүтээсэн бүтээлүүдээрээ бэлэг барин нэг ангийг тохижуулан үлдээж байгаадаа, өөрийн мэддэг зүйлээ бусадтай хуваалцан, монгол залуучуудыг үндэсний бичигээ сэргээн, өвлөн хамгаалах хэрэгтэй хэмээн уриалж байгаадаа баяртай байна. Гурван сарын хугацаанд өдөржин шөнөжингөө уйгаржин бичигтэйгээ хамт байсандаа, энэ боломжийг надад олгосон салешнуудаа, намайг үргэлж дэмжиж миний дэргэд байдаг гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсаддаа, Дон Боскогийн оюутан дүү нартаа, төгсөгчиддөө сэтгэлийн гүнээс талархал илэрхийлье^^ Байгаа бүхэндээ талархаад л байвал амьдрал ямар их баялаг гэдгийг улам ихээр мэдэрч, харж чаддаг юм шүү.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.