САЛЕШИНЫ ДУУДЛАГА
Тэнгэбурхан шавь нараа дуудсан хэвээр байна
Тэнгэбурханы дуудлагыг хүлээн авна гэдэг нь агуу бэлэг юм.
Дуудлагын гурван шинж тэмдэг
Салешины дуудлагыг ялган таних явцад та энэхүү сайхан дуудлагын 3 үндсэн хэмжигдэхүүн, тэдгээрийн зохицлыг ажиглаж болно.
Хүсэл
Дотоод хүсэл бол аливаа дуудлагын нэгэн хэсэг юм. Хэрэв Тэнгэрбурхан биднийг дуудсан бол бидний зүрх сэтгэлийн гүн хүслээр дамжуулан чөлөөтэй дууддаг. Залбирлын үеэр та энэхүү хүслийг улам хүчтэй мэдрэх болно.
Чадвар
Хэрэв Тэнгэрбурхан чамайг дуудвал тэр чамд даалгавраа биелүүлэх чадварыг өгдөг. Хэн ч 100% бүрэн авьяастай байдаггүй тул бид чадвараа олон нийтэд хуваалцдаг.
Тохиолдол
Тэнгэрбурханы намайг дууддаг арга замд хүрэх нь дуудлагын бас нэг чухал хэсэг юм. Салешинуудтай уулзаж, тэдэнтэй хамтдаа байхдаа сайхан сэтгэгдэл төрөх нь таныг бас дуудаж болох шинж тэмдгүүдийн нэг юм.
Салешины бүлгэм нь санваартны (лам) дуудлага ба энгийн сахилт ах гэсэн хоёр төрлөөс бүрддэг. Санваартнууд гэдэг нь бүхий л амьдралаа санваартны үйл ажиллагаанд зориулсан хүмүүс юм. Түүнчлэн энгийн сахилт ах гэдэг нь ядуу, дуулгавартай амьдрахын тулд бүхий л амьдралаа Тэнгэбурханд зориулсан хүмүүс юм.
Салешины үндсэн зорилго бол залуучуудыг Христэд итгэгчид, шударга сайн иргэн болгон төлөвшүүлэх явдал юм. Дон Боскогийн сонгосон урьдчилан сэргийлэх системээр дамжуулан энэхүү зорилгод хүрч болно.
Хэрхэн Салешин болох вэ?
Тэнгэрбурхан таныг Салешин хүн болгохыг уриалж байна гэж бодож байгаа бол маш их залбирч, өөрийн хүслээ хуваалцаж, сэтгэлээр унасан үедээ хэнтэй хамт байж чадах талаар сэтгэлийнхээ дуудлагыг олж мэдээрэй.
Салешин болоход 5 үе шат байдаг. Энэ бол хишиг ивээл, суралцах, үйлчлэх, нөхөрлөх цаг юм.
Сахилтны анхны шатны сургалтаас өмнө (Pre-noviciate)
Залуучуудын Салешины амьдралын хэв маягтай танилцах хугацаа. Түүнчлэн энэ нь сахилтны анхан шатны сургуулийн бэлтгэлийн үе юм.
Сахилтны анхны шатны сургалт (Noviciate)
Салешины хувьд нэг жил шаардагдана. Энэ нь Салешины дүрэм, үндсэн хуулиудтай танилцах үе тул залуучууд Салешин болж чадах эсэхээ шийднэ. Бэлтгэл үеийн төгсгөлд тухайн суралцагч нь мэргэжлээ сонгож, санваартан эсвэл сахилт ах болохоо шийднэ.
Сахилтны анхны шатны сургалтын дараа (Post-Noviciate)
Энэ бол шинээр мэргэшсэн Салешин нь гүн ухаанд суралцах үе юм. Философид 2-3 жил зарцуулдаг. Энэ нь мэдээж Салешины мэдлэгээ гүнзгийрүүлэх мөч юм.
Практик сургалт (Practical training)
Энэ бол Салешин нь гүн ухаанаас сурсан зүйлээ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, цаашлаад амьдралынхаа туршид хэрэгжүүлэх апостолын үйлсийг гүнзгийрүүлэн суралцах үе юм. Практик сургалтанд 2-3 жил зарцуулдаг.
Теологийн судалгаа (Theologate)
Санваартнуудын хувьд теологийн чиглэлээр суралцахад 4 жил шаардлагатай бөгөөд энгийн сахилт ах нар 2 жил теологийн чиглэлээр суралцдаг. Түүгээр ч зогсохгүй энгийн сахилт ах нар нь мэргэжлээрээ гүнзгийрүүлэн сурч, бусад тодорхой боловсролыг эзэмшинэ.