Дон Боско Монгол

Францис де Салес гэгээнтэн, ХАМБА ЛАМ БА ШАШНЫ ЭРДЭМТЭН – 1 дүгээр сарын 24

Аяа, Тэнгэрбурхан минь, Сүнснүүдийн авралын төлөөнөө Та гэгээн Францис де Салес хамба ламыг бүгдэд бүгдийг бий болгохоор таалсан билээ. Түүний үлгэр  дууриалаар бид ах эгч дүүстээ үйлчлэхдээ Таны өгөөмөр энэрэл хайрыг үргэлжид гэрчлэхийг Та болгоон соёрхоно уу.

Францис гэгээнтэн 1567 онд Франц дахь нэгэн ордонд мэндэлжээ. Түүнийг ариун угаал хүртэх үед эх нь: “Одоо миний хүү тэнгэр элч нарын анд нөхөр, Есүсийн дүү, Ариун Сүнсний сүм хийд, католик Шашны гишүүн боллоо. Одооноос чи Тэнгэрбурханд үүрд хамааралтай байх ёстой” гэж хэлжээ.

Францис есөн настай байхаасаа Ариун Нэгдлийг хүлээн авчээ. “Есүс бол ариун гэгээн явдлын багш мөн. Хэрхэн гэгээн болохыг түүгээр заалгахыг хүсэж байгаа тул би түүн рүү очдог. Хэрэв би гэгээн хүн болохгүй юм бол сургуульд сурсан бүхэн надад ямар ашигтай вэ!” хэмээн хэлж байжээ. Ингээд Францис хуульч болсон юм.

“Бүхнийг орхи, намайг дага” гэх дуу хоолойг нэгэн өдөр сонсоод “Тэнгэрбурханы дуудлагыг дагаж, ядуус болон гэм  нүгэлтнүүдийг эрж хайхаар газар бүрт явмаар байна. Ингэснээр би Есүсийн төлөө тэднийг олж авах болно” гэж хэлсэн байдаг.

Францис санваартан болсон ба найрсаг зан, номлолоороо олон олон хүнийг Тэнгэрбурхан руу буцаан авчирсан билээ. Хожим Женева хотын хамба лам болжээ. Тэр маш олон ном бичсэн юм. Тиймээс сүнслэг зохиолчдын ивээгч гэгээнтэн хэмээх хүндлэлийг хүртжээ. Тэр Иохана Францеска де Шантал гэгээнтний хамт Визитацио буюу Зочлолт хэмээх гэлэнмаа нарын шашны бүлгэмийг үндэслэсэн аж. Тэрбээр 1622 онд амьсгал хураажээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.