Дон Боско Монгол

Зөв шударга иргэд болох

1998 онд Апостолик Нуншио урилгаар Салешин бүлгэмийг ажилчин ангийн залуучууд ба хөдөө орон нутгаас ирсэн залуучуудын боловсролд анхаарлаа хандуулж,шинээр төрсөн Монгол дахь Католик сүмд дэмжлэг үзүүлэхээр урисан.Салешин бүлгэмийн ерөнхий захирал энэхүү урилгыг баяртайгаар хүлээн авсан.Салешин бүлгэмийнхэн 2001 оны 2-р сарын 7-ны өдөр Монголын хамгийн хүйтэн өвлийн улиралд Монголд ирсэн.

Хэдэн сарын дараа 2001 оны 9-р сарын 3нд Салешин бүлгэмийнхэн Мэргэжил Сургалтын үндсэний төвийг 30 оюутануудтай нээж эхэлсэн.Дон Боско Мэргэжил сургалтын үндэсний төвд залуучууд урам зоригтойгоор элсэн орсон гэхдээ оюутануудын суралцах орон зай хангалттай биш байсан тиймээс бид дөрвөн давхар байшин шинээр бариж эхэлсэн.Тэгээд  Авто механик, гагнуурчин, сантехникчин, өрлөгчин, нарийн бичгийн дарга дөрвөн чиглэлээр элсэлтээ авч эхэлсэн ба сүүлд 2005 оны 9-р сард оёдолчин ба дизайнарын анги нэмэгдсэн.

Салешин бүлгэм одоог хүртэл 19н жил Монголд байхдаа олон сорилтыг давна туулсаар байна.Дон Боско маш олон зөв шударга Монгол залуучуудыг нийгэмдээ боловсруулан гаргасаар ирсэн.Монгол дахь Католик сүмийн урилгаар Салешин бүлгэмийн гол зорилго бол амьжиргааны түвшингээс доош амьдралтай залуучуудад боловсрол олгох зорилготой.

Монголын боловсролын систем Боловсролын яамнаас шууд хамааралтай учраас салешин бид нар оюутануудад хичээл заах боломжгүй.Учир нь гадаадын ямар нэгэн байгууллага Монголд хөрөнгө оруулж байгаа бол тухайн нутгийн иргэдэд ажил олгох боломжийг бүрдүүлэх шаардлагатай.Тийм учраас Салешин бүлгэмийнхэн Салешиний суу билэг ба шашин дэлгэрүүрлэх үйлсээ хийхэд хэцүү байдаг.Дон Боско Мэргэжил сургалт үндэсний төв өглөө бүр оюутануудтай өглөөний яриа хийдэг.Өглөөний яриагаар дамжуулан тэдэнд хүмүүжил,урам зориг,сахил батын талаар ярилцдаг.Хаус групп системээр дамжуулан бие биендээ тусладаг, хайрладаг ба алдаа гаргасан нэгнийгээ засаж залруулан,дэмжин суралцдаг.Салешин бүлгэмийнхэн оюутануудтай хамт гадаа тоглоомын талбайд тоглодог, тэдэнд зөвлөдөг ба тэдэнтэй ярилцсанаар тэдэнд эерэг үлгэр жишээ болдог ба эдгээр гурван үйл ажиллагаа нь оюутануудын амьдралыг өөрчлөхөд нөлөөлдөг.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.