Дон Боско Монгол

Дарханы залуучуудын төлөө ямар салешин болох вэ?

 

2020 оны 11-р сарын 15,Дархан Дон Боско, Монгол улс

Бүх салешины ариун дуудлага Валдокогийн Ораторигоос эхлэлтэй.Бид Оратори гэж хэлэхээр бидний сайн мэдэх Иохан Боскогийн амьдарч байсан Ториногын газрууд санаанд ордог ба гэхдээ тэрээр гурван жилийн дараа бидний мэдэх одоогийн Валдокод очсон билээ.

Монгол дахь Дарханы Оратори бол бидний анхны томилолт байсан. Дарханд 2005 оны 4-р сард эхлээд хоёр салешин хүрэлцэн ирсэн.Хот хаа сайгүй цагаан цасаар хучигдсан байсан,бид хот тосгоныг тойрон явсан.Хэн ч биднийг харахгүй байгаа мэт санагдсан яагаад гэвэл хүмүүс дулаахан байшин ба монголын уламжлалт сууц болох гэр (гэр)-тэй байсан. Харин хүүхдүүд сургуульдаа явсан. Тиймээс гудамжаар хэсэг нохойнууд л чимээ гаргаж байсан.Тэдний “хов,хов,хов” гэж хуцаж байсан нь биднийг айлгаж байсан ч яг л биднийг тавтай морилно уу гэж байгаа мэт санагдсан.

Бид бөмбөгнөөс эхэлсэн.Бид сургууль руу явж хүүхдүүдтэй хамт тоглохын тулд сургуулийн менежерээс зөвшөөрөл авсан тиймээс бид сургууль дээр очоод хүүхдүүдтэй хамт тоглодог байсан.Бид бөмбөг болон ууттай чихэр авч очдог байсан.Тэдэнтэй танилцсаны дараа бид Дарханы залуучуудтай найзууд болсон ба бидний эргэн тойронд байсан зарим хүүхдүүдийн асран хамгаалагч шиг л болсон байсан.

Хэсэг хугацааны дараа бид тэднийг Дон Боскод ирэхийг урьсан.Тэгээд залуучууд Дон боскогын тоглоомын талбай,сургууль,залуучуудын төвд хүрэлцэн ирсэнээр бидний найзууд болсон.Ингэснээр хүүхдүүд Оратори гэж юу болох талаар бага багаар ойлгож эхэлсэн.Оратори бол тэдний хувьд хамтдаа тоглож,бие биенээсээ суралцах, хамтдаа залбирах газар нь болсон ба тэд гэр шигээ хүлээн авсан.

15 жилийн дараа ч Салешин болон тэдний хамтрагч нарын үйл ажиллагаа,салешин кооператор,Оратори гэх мэт залуучуудад зориулсан эрхэм зорилго үргэлжилсээр байгаа.Хэдийгээр бидэнд том тоглоомын заал,тоглоомууд эсвэл том хүүхэд залуучуудын өрөө байгаагүй ч залуучуудад зориулсан өдөр тутмын Оратори хэзээ ч зогсдоггүй байсан.

 Дэлхий даяар хэдэн газар салешин нар Дархантай адил Оратори үйл ажиллагааг хийж байгааг би мэдэхгүй. Гэхдээ Монголын нийгмийн ямарч үед зундаа +30 градус хүрж халдаг ба ялангуяа маш хүйтэн урт удаан хугацааны -30-40градус хахир өвлийн улиралд ч бид залуучуудтай хамт үйл ажиллагаа гадаа явуулдаг.Хэдхэн минут гадаа сагсан бөмбөг тоглосоны дараа дахиж тоглох боломжгүй болдог байсан харин тэдэнтэй хамт байхын тулд бид өөрсдийн хамаг хүчээ гарган үсрэн гар хөлөө дулаацуулан тоглодог байсан.Үнэндээ гадаа хүйтэнээс болоод бөмбөг хэдэн долоо хоноод л амархан хагарчихдаг байсан! Монголын өвөл ийм л хүйтэн байдаг!

Гэхдээ залуучууд инээмсэглэл ба аз жаргалтайгаар өдөр бүр найзуудтайгаа хамт Оратори цагт ирдэг.Бид тэдэнд зориулсан жижиг номын сан,хөгжмийн ба хүмүүжлийн ангиуд байдаг.Зуны улиралд бид хамтдаа ногоо тарьдаг,хөдөөгөөр хамтдаа аялдаг заримдаа өөрсдийн жөгжим ба бүжгийн групптэй хамт гадаад улс руу аялдаг.Сардаа хоёр удаа залуучуудын бүлгэмийн чанарыг сайжруулах үүднээс удирдагчидад зориулсан уулзалт хийдэг.Тэнд бас манай ажилчид ба Салешин кооператорчуудын тусламжтайгаар амьжиргааны доод түвшиний залуучуудад зориулсан оройн анги байдаг.Заримдаа ажилчид болон залуучууд хамтдаа хоол бэлдээд хичээл дууссаны дараа гэртэй харихаас өмнө салешинтай хамт оройны яриа хийдэг.

Одоо бидэнд сагсан бөмбөг,волейвол,хөл бөмбөгийн сургалтууд байгаа.Тэгээд тэд сайн суралцаад дасгалжуулагч шиг болоод өөрсдийн дүү нараа харж хандана Оратори зохион байгуулдаг.

Монголд байгаа бүх салешин бол бүгд шашин дэлгэрүүлэгч нар ба гадаад хүмүүс юм.Одоо бид нар хөгширч байна.Тиймээс залуучуудтай хамт гадаа цагыг өнгөрөөх нь хэцүү байна.Яагаад гэвэл залуучуудыг дагаж Оратори зохион байгуулна гэдэг нь бие махбодын том сорилт билээ.Энэ нь амархан биш:Гадаа хүйтэнд тоглоомын талбайд хүүхдүүдтэй хамт,таны тоглоомын ээлж иртэл хөдлөхгүй хүлээнэ гэдэг нь та удахгүй мөс болохтой адил! Өдөр бүр оройн 16-17:30 Оратори цагын хооронд (амралтын өдөр нэг цагаас илүү хугацаанд) гадаа талбайд байна гэдэг нь амархан биш.Тийм учраас манай залуучууд өөрсдөө үйл ажилгаагаа зохион байгуулах талаар чавдаржих хэрэгтэй.

Дарханы Оратори бидний шашин дэлгэрүүлэх амьдрал ийм л байна:Хэрвээ тэдний дунд салешин бид нар ойр дотно байхгүй бол тэдний гунигтай мэдрэмжийг мэдэрч чаддагтай баяртай байдаг! Хүүхэд залуучуудтай хамт байх нь шашин дэлгэрүүлэлтийг түгээж байгаа гэж ойлгож болно. Заримдаа салешин бид томоор мөрөөдөж олон зүйлийг хийхийг хүсдэг гэвч бидний бодит байдал боломж олгодоггүй! Заримдаа манай бүлгэмийн хүмүүс нь бидний хийж буй үйл ажиллагаанд дургүй байдаг! гэхдээ хэрвээ та нар Дарханы залуучуудаас ямар салешин хүн хэрэгтэй вэ? гэж асуувал тэд таньд хариулт өгч чадна!

            Өнөөдөр бол 11-р сарын 11-ний өдөр Ковид 19 цартахлын улмаас Монгол улсад вирусын шинэ тохиолдолууд гарч байгаа тиймээс бид Дон Боскогийн Оратори зэрэг бүх үйл ажиллагааг хаах ёстой.Энэ бол Ораторичуудын хувьд үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн мэдээ юм!

Монголын залуучуудыг Тэнгэрбурхан ивээх болтугай!

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.