Дон Боско Монгол

Дархан дахь Салешиан бүлгэмийн залуус

Монгол улс, Дархан-Уул аймаг, 2018 оны 05 сарын 15—Дархан хотын Салешиан бүлгэмийн ирэх 3 жилийн 13-30 насны залуучуудад зориулсан ажлын төлөвлөгөө болон стратегийн төлөвлөгөөг гаргасан ба ялангуяа  Салешиан Ороторийн ажлын төлөвлөгөөг боловсрууллаа. Одоогоор Дархан хотод 4 санваартан байна: ДонБоСко төвийн Захирал Фр.Симон Лий, Санхүүгийн дарга Фр. Юрослав, Фр.Антони, Дархан дахь Сүсэгтнүүдийн туслагч Ээж Мариа сүмийн санваартан Фр.Жосеф Ман Дат нар юм.

Дархан хотод одоогоор 280 гаруй итгэгчтэй сүм, Тоглоомын төв, сургалтын төвтэйгээр 20 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ажилчидын  ихэнх нь залуу хүмүүс байсан ба Христид итгэгч болон итгэгч бус хүмүүс байсан юм. Төлөвлөгөөний долоо хоногт Төлөвлөлтийн мэргэжилтэн Ноён Ле Лай Три Мөн түүнтэй хамт Вьетнамаас ирсэн  2 Салешиан болох Фр.Жон Крисостом Нок Труонг, Фр. Ван Чин болон Улаанбаатараас Фр.Эндрю Трун Тин нар оролцлоо.

Долоо хоногийн эхний өдөр Дархан хот дахь залуучуудын ажлын талаар хэлэлцсэн бөгөөд эртнээс одоог хүртэл  Салешиан бүлгэмийн шашны хариуцлагатаны ажил нь сүмийн хүүхэд залуучуудад чиглэсэн байдаг. Тэрхүү бүлгэмийн сургалт болон тоглоомын төвийн гол цөм нь 5-12 насны хүүхдүүд байсан ба үйл ажиллагаа болон бусад хөгжлийн хөтөлбөрүүд нь хүүхэд, залуучуудын төлөө байсан. Одоо, Салешианиуд хамтдаа суун залуучуудтай илүү ойр байхын тулд илүү бүтээлч байж анхаарлыг нь татах арга замыг олох цаг болжээ. Мэдээж хэрэг, Салешиануудын залуучуудын төлөө хийхийг хүссэн зүйл бол залуучууд ирээд  тэдний амьдралын аз жаргал болон хайрын эх үүсвэр болох Есүстэй уулзах явдал юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.