Дон Боско Монгол

Крисмасын баярын тухай

ХРИСТМАСЫН БАЯР 

Крисмасын баяраар хүн бүрийн нүд аз жаргалаар дүүрэн, бие биенээ баярлуулах чин хүсэлтэй байдаг билээ. Крисмас баярыг дэлхий даяараа маш сүртэйгээр тэмдэглэдэг ба ялангуяа барууны болон европ, зүүн ази хавиар маш өргөнөөр тэмдэглэдэг байна. Манайхан энэ баярын өдөр Merry Christmas гэсэн мэндчилгээг бие биендээ дэвшүүлдэг боловч энэ өдрийн утга учрын талаар төдийлөн сайн дэлгэрэнгүй ойлголттой байдаггүй, зарим хүмүүс бүр шинэ жилтэй андуурах нь бий. Үнэн хэрэгтээ Зул сарын баяр бол Христийн шашинтны баяр, Есүс Христийн мэндэлсэн өдөр юм.

MERRY CHRISTMAS 

мэндчилгээний үг нь “Христ мэндэлсний баяр хүргэе” гэсэн үг ажээ. 
Энэ л өдөр хүн бүр сүмд очин, өргөл барьц барьж, бэлэг солилцон, гэр орноо гацуур модоор чимэглэдэг.  Израйлын Бэтлехэм тосгоны хоньчны гадаа тэнгэрийн элч ирээд Есүсийн мэндэлсэн тухай мэдэгдсэн гэдэг. 
1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ. 

БЭЛЭГ

Крисмасын нэг зан заншил бол найзууд болон хамаатнууддаа бэлэг өгөх. Шашны зан үйлэнд хүмүүс бэлэг дурсгалын бяцхан зүйлс солилцдог аж. Харин 1800 оны үеэс гацуур мод чимэглэж, баярын зурагтай ил захидал илгээх болсон байна.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.