Дон Боско Монгол

Хөдөлгөөн- Эрүүл мэнд

2019 оны 5-р сарын 3, 4 нд Монгол дахь католик шашны төлөөлөгчийн  газрын харъяа байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Хөдөлгөөн эрүүл мэнд” спортын өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.  Энэхүү спортын тэмцээнд 20 гаруй байгууллагын эрэгтэй 10, эмэгтэй 14 баг оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнийг сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис гэсэн 3 төрлөөр явууллаа.

Уг тэмцээнд Дон Боскогийн салбарууд амжилт бүтээлээр дүүрэн байж шилдэг багаар шалгарлаа. Үүнд:

Сагсан бөмбөг/ эрэгтэй/

Нэгдүгээр байр: Дон Боско МСҮТ

Хоёрдугаар байр: Дон Боско Халамжийн төв

Гар бөмбөг/ эрэгтэй/

Нэгдүгээр байр: Дон Боско МСҮТ

Хоёр дугаар байр: Дон Боско Халамжийн төв

Гар бөмбөг/ эмэгтэй/

Нэгдүгээр байр: Дон Боско МСҮТ

Хоёрдугаар байр: Дархан Дон Боско Хүүхэд Залуучуудын төв

Ширээний теннис/ эрэгтэй/

Нэгдүгээр байр: Дон Боско Халамжийн Төв

Ширээний теннис/эмэгтэй/

Нэгдүгээр байр: Дон Боско Халамжийн Төв

Гуравдугаар байр: Дон Боско МСҮТ

Сагсан бөмбөг /эрэгтэй шилдэг тамирчин/

Дон Боско Халамжийн Төвийн багш Б. Дэчинсүрэн

Багийн нийт оноогоор шилдэг баг

Дон боско Халамжийн төв шалгарлаа.

Дон Боскогийн харъяа бүх байгууллагууддаа цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.

/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.