Дон Боско Монгол

Монгол дахь католик шашин анхныхаа санваартныг өлгийдөн авлаа

2016 оны 8-р сарын 28-ны өдөр Б.Энх Иосеф нь 28 настайдаа сахил санваарын хэргэм хүртэж Монгол дахь католик Шашин нь анхны Монгол санваартнаа өлгийдөн авлаа. Энэхүү ёслолд Монгол улсын Ерөнхийлөгчийн төрийн албан тушаалтнууд, Гэгээн Ширээт Улсын элчин сайд буюу Папын нунц, эрхэмсэг их хамба Освалдо Падилла, Салешиан байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирагч Иосеф, Монгол улсад суугаа гадаадын Элчин сайд, дипломатууд, Олон Улсын байгууллагын төлөөлөгчид, Монголд ажиллаж буй бүх санваартнууд, шашин дэлгэрүүлэгч нар болон бусад шашны төлөөлөгч нар хүрэлцэн ирж оролцлоо. Монголын анхны католик санваартны ёслолд гадаад, дотоодын 1000 гаруй хүн оролцсон байна. Ёслолын үеэр Монгол дахь Католик шашны тэргүүн, Эрхэмсэг хамба Вэнмэмлао Падилла “Монгол дахь Католик шашныг өнөөдөр анхныхаа хүүг төрүүлж, өлгийдэн авч буй эх хүн хэмээн зүйрлэн хэлж болох юм…” гэж хэлжээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.