Дон Боско Монгол

Шувуу дахь ДонБоско салбарын хүүхэд залуусын зуны сургалт

By Fr. Mario Gaspar, SDB

Монгол улс, Шувуун фабрик, 2018 оны 06 сарын 20—Зун бол хүүхэд залуусын амрах мөн өөрсдийнхөө авъяасыг хөгжүүлэх үе юм. 3 сарын зуны амралтын хугацаа бол маш урт хугацаа. Нэг удаа ДонБоско амралт эхлэхийн өмнө хүүхдүүддээ “ өөрийгөө үргэлж завгүй байлга, үгүй бол  чөтгөр чамайг олзлон авах болно. Чи өөрийгөө завгүй байлгавал чөтгөр чамайг эрхэндээ оруулахгүй “ гэж хэлсэн юм.

Монгол дахь Шувуу сүмийн ариун гэр бүлийн энэ зун зохион байгуулсан ажил нь энэ нутаг дэвсгэрт байгаа хүүхэд залуучуудад туслах зорилгоор зуны элчийн ажлыг анх удаа эхлүүлсэн ба бид хүүхэд залуусдаа зориулан хэд хэдэн төрлийн хичээлүүдийг зааж эхэлсэн. Үүнд: англи хэл, нинжин сэтгэл, нигүүсэлийн хичээл, хөгжим, бүжиг, хоол, гагнуур зэрэг хичээлүүдийг зааж байгаа юм. Мөн нас

анд хүрэгчидэд зориулсан хөгжим, бүжиг болон хоол, гагнуурын сургалтуудыг явуулсан. Хүүхэд залуусд туслахаар сайн дураараа ажилдаг М онголын сайн дурын ажилтнуудтай хамт Солонгос , Польш улсаас ирсэн сайн дурын ажилтнууд мөн тэдний төлөө ажиллаж байгаа билээ. Зуны элчийн ажил буюу зуны сургалт нь 6 сарын 19-ны  4 цагт эхэлж Шувуу сүмийн санваартан Фр. Андрю Транг нээн үг хэлсэн юм. Тэрээр эцэг эхчүүд болон хүүхдүүдэд зориулан  “ манай сүмийн зүгээс энэ сургалтыг ямар ч үнэ төлбөргүйгээр явуулж байгаа учир нь бидний гол орлого бол өсвөр үеийнхнийг илүү чадварлаг, оюунлаг байхын тулд сургах явдал юм.” Мөн тэрээр энэ 3 сард хүүхэд залуус их зүйлийг сураасай гэж хэлсэн. Энэ нээлтийн үйл ажиллагаанд хөгжмийн багш нар өөрсдийн авъяасаа үзүүлэн хөгжмийн аялгуу тоглохын зэрэгцээ  хүүхэд залуус маань ДонБоскогийн сүлд дууг дуулан хэд хэдэн бүжгийн үзүүлбэр үзүүлж хурсан олны мэлмийг баясгасан билээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.