Дон Боско Монгол

Дархан ДонБоско төвд сайн үйлсийн дэлгүүр ажиллав

Монгол улс, Дархан-Уул аймаг, 2018оны 6 сарын 2- Дархан ДонБоско төвд хүүхдүүдэд зориулсан сайн үйлсийн дэлгүүр нээгдсэн юм. Уг өдөр 100 гаруй хүүхдүүд ирж хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөсөн билээ. Дархан Сүсэгтнүүдийн туслагч Ээж Мариа сүмийн шашны хичээлийн багш нар болон сүмийн залуучууд гадна болон доторх тоглоомнуудыг зохион байгуулж явуулсанба тоглоомонд ялсан хүүхдүүд купон авч дэлгүүрээс өөрсдийн хүссэн зүйлсээ авах боломжтой юм. Мөн сүмд байнгын ирдэг хүүхдүүдэд өмнө нь купон тараан өгсөн юм.Энэхүү үйл ажиллагааг Фр.Жосеф удирдан зохион байгуулж явуулсан ба  үйл ажиллагааны зорилго нь хүүхэд залуучуудыг ДонБоскотой илүү ойр байлгах мөн түүний сайн сайхныг бүтээх гэсэн хүсэл зорилгыг нь ойлгуулах байсан юм. Мөн Салишиануудын ажил амьдралыг танилцуулах зорилготой байсан юм. Сайн үйлсийн дэлгүүр бүхэл өдөржингөө үргэлжилсэн юм.

 

 

 

Голын эрэг дээрх төгсөлтийн баяр

ДонБоско сургалтын төвийн суралцагчдын хаврын төгсөлтийн үйл ажиллагаа 2018 оны 06сарын 03 ны өдөр болсон юм. Энэ жилийн хаврын 3 сарын сургалтийн Англи хэл, Компьютер, Зургийн ангид нийтдээ 30 гаруй хүүхдүүд суралцаж төгссөн бөгөөд төгсөлтийн баяр Дархан хотоос холгүй Орхон голын эрэг дээр болсон билээ.

ДонБоско төвөөс 1 цагт эхэлсэн ба суралцагчид болон 4 багш нартай хамт уул толгод, том тал газраар хүрээлэгдсэн Орхон голын эрэг дээр төгсөлтийн баяраа тэмдэглэсэн юм. Голын эрэг дээр ирсэнийхээ дараагаар бид хүүхдүүдтэйгээ олон янзын хөгжөөнт тоглоом тоглож, усаар байлдан өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүллээ. Уг өдөр ДонБоско сургалтын төвийн дарга Фр.Антони үг хэлэн нийт суралцагчиддаа төгсөлтийн батламж болон талархалын бичиг гардуулан өгч үйл ажиллагаа 8 цагт өндөрлөсөн  юм.

ДонБоско төвөөс анх удаа зохион байгуулж буй хаврын

Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн

Дархан ДонБоско нь Дархан хотоос 60км-ийн зайд орших Салишиан Кооператоруудын үйл ажиллагаа явуулдаг нэг салбар Хөтөл суманд Хаврын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2 өдрийн турш зохион байгуулсан билээ. Тэмцээн 2018 оны 6 сарын 2-3-ны хооронд болсон ба Хөтөл сумын 220 гаруй хүүхдүүд оролцсон юм. Фр.Жосеф тэднийг дэмжин, тэдэнд урам зориг өгсөн үг хэлэн тэмцээнийг эхлүүлсэн. Монголын залуучуудтай тэмцээн уралдаан зохион байгуулах буюу ийм байдлаар холбоо тогтоох нь ДонБоскогийн үзэл бодлыг түгээх болон Христийн шашны  итгэлийн үрийг тарихад маш их ач холбогдолтой юм.

Хөтөл сумд Христийн шашинтай нэг ч хүн байдаггүй гэвч ДонБоско ийм төрлийн хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг зөвшөөрсөн юм. Энэ нь Дархан дахь католик сүмийн хувьд Хөтөл сумын иргэдтэй холбогдох анхны оролдлого байсан юм. Хөтөл сумын хүүхэд залуучууд нь Дарханд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.