2018 оны 6 сарын 23-ны өдөр Дархан хотын Сүсэгтнүүдийн туслагч Ээж Мариа сүмд ДонБоско Салешан бүлгэмийн Фр.Симон Ли Хо Ёолын санваартан болсоны 25 жил мөн Фр. Юрослав Враковскийн сахил хүртсэний 25 жилийн ойн баяр болсон юм.
Уг арга хэмжээнд бараг 300 гаруй хүмүүс ирсэн бөгөөд маш олон санваартан болон гэлэнмаа нар оролцсон юм. Монгол дахь Салешиан бүлгэмийн төлөөлөгчид энэхүү арга хэмжээг гэрчлэхээр ирсэн юм. Ойн баяр өглөөний 10 цагт эхэлсэн бөгөөд CICM-н тэргүүн, Хамба лам Винцэслао Падилла Ариун талархал магтаалын мөргөлийг тэргүүлэн эхлүүлсэн юм. Мөргөлийн үеэр Хамба лам 25 жилийн ойн баяраа тэмдэглэж буй 2 санваартны энгийн , даруу төлөв зан болон Монгол дахь эрхэм зорилго, үүргээ биелүүлэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээрээ өөрсдийгөө зориулан үйлчилж байгааг онцлон хэлсэн юм. Мөн Монгол дахь Салешиан бүлгэмийн удирдагч Фр.Пол Лёнг тэдний хичээл зүтгэл, цуцашгүй их урам зориг, хүсэл тэмүүлэл, залуучуудад үйлчилж буй чин сэтгэлд нь талархасанаа илэрхийлсэн юм.
Талархал магтаалын мөргөлийн дараа бүх хүмүүс тэдэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж сүмийн залуучууд 2 санваартанд зориулж маш сайхан тоглолт зохион байгуулсан бөгөөд үүний дараа бүгд хамтдаа баярын өдрийн хоол идэцгээсэн юм.
Цахилгаанчинаас Салешиан руу ( Фр. Юрославийн хэлсэн үг)
Эрхэм хүндэт найз нөхөд минь ээ, Энд байгаа минь маш их гайхамшигтай ба Тэнгэрбурхан бидний амьдралд хэрэгжүүлсэн зүйлсийг тэмдэглэх нь сайхан байна! “Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм. Үүнд хөгжилдөн, баярлацгаая. ” ( Дуулал 118,24)
Үнэнийг хэлэхэд би Монголд тэр дундаа салешиан санваартан, элчийн ажил хийхээр Монголд байна хэмээн төсөөлөөгүй. 18 нас хүрэхээсээ өмнө би цахилгаанчин болох болно гэж бодож байсан болов ч санваартан болж шашин дэлэгрүүлэгч болно гэж ёстой бодож байгаагүй. Гэвч Прага хотод Чех улсын техникийн их сургуульд суралцаж байх үед би анхны салешиан санваартантай уулзаж, Библи хуваалцах бүлэгт орж, аниматорын хөдөлгөөн буюу салешианы зуны зусланд орсон юм. Энэ цаг үед коммунизмын үе байсан бөгөөд бүх зүйл нууцаар хийгддэг, хийх ч ёстой байдаг байв. Энэ туршлага нь намайг Тэнгэрбурханы дуудлага ба Түүнийг дагахад тусалсан юм. Цахилгаан нь үл үзэгдэх, харагддаггүй хүчтэй юм. Тэнгэрбурхан ч мөн адил үл үзэгдэх, хүчирхэг юм. Тэгээд би хэн ч цахилгаанчин болж чадна гэдгийг ухаарсан, гэхдээ Тэнгэрбурхан надаас өөр ямар нэг зүйлийг хүсч байна гэдгийг ойлгосон. 25 жилийн өмнө би шинийг эрэлхийлж, сахилтны анхан шатны сургуулийг дүүргэж урт сургалтанд орж салешиан болсон. 1-р мэргэжлийн өдөр бол миний амьдралын хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг байлаа. 25 жилийн туршид Тэнгэрбурханд өгч байгаагаас ч илүүг надад өгч байсан. Олон хүмүүс бие биенээ дэмжиж, дагаж ирсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэнгэрбурхан болон Есүсийн Эх Мариа, тэдний дагалдагч, дэмжигч болон хамгаалагч нарт бүгдэд нь талархал илэрхийлж байна. бас баярлаж талархснаа илэрхийлж байна. Үүний дараа аав, ээж,эгч, хамаатан садангуудаа баярлаж байна. тэд Тэнгэрбурханы арга замаар намайг дэмжиж тусалж байсанд гялайлаа. Чех улсын бүс нутгийн салешиан мөн Монголд байгаа төлөөлөгчид ч гэсэн маш ихээр талархаж байгаагаа илэрхийлье. Мөн бидний эгэл хамтран ажиллагсад буюу ко-операторууд, залуучууд бас хүүхдүүд бидэнтэй адилхан талбарт байгаа бүгд,бидний зорилго бол бидний төсөөлшгүй зүйлс биш юм. Та бүхний залбирал, тусламж дэмжлэгт тань талархаж байна. “Энэ бол ЭЗЭНий бүтээсэн өдөр юм. Үүнд хөгжилдөн, баярлацгаая.
Механик инженерээс Салешианы санваартан бас номлогч ( Сүмийн залуучууд Фр.Симон Лий Хо Ёолын санваартан болсон болон тэрний аялалын талаар богино хэмжээний жүжиг бэлдэн үзүүлсэн юм. )
Фр.Симон Ли хотоос холгүй нэгэн жижиг тосгонд төрж бага наснаасаа хүнд хэцүү ажил хийж сурсан бөгөөд эцэг эхийнхээ ажилсанг занг, ялангуяа ээжийнхээ ажилсаг занг дуурайсан юм.
Тэрээр өсвөр насандаа түүнд шашны хичээл зааж байсан FMA-н гэлэнмаа нартай уулзсан юм. Тэр Гэлэнмаа нарын шашны амьдралаас урам зориг аван эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл харгалзан баптизм хүртсэн. Тэр инженер болохоор бэлтгэн их сургуульд элссэн юм. Бурханы зам нууцлаг; FMA-н гэлэнмаа нар түүнд Бурханы дуудлагыг даган Салешиан бүлгэмд нэгдэхийг зөвлөсөн юм. Тиймээс тэрээр Салешиан болон 1993 оны 6 сарын 24-нд Санваартан болсон юм.
Тэр Солонгос улсад хэдэн жилийн турш ажиллаж дараа нь Салешианы үүргээ даган өөрийн төрөлх нутгаа 17 жилийн өмнө орхин явжээ. Түүнээс хойш тэр Монголд ажилласаар байгаа билээ. Монголд тэрээр залуучуудтай ажиллаж мөн хэвлэл, газар тариалан гэх мэт газруудад ажиллаж байгаа. Одоо Фр.Симон Дархан дахь Сүсэгтнүүдийн туслагч Ээж Мариа Сүмийн ахлах санваартан бөгөөд Салешиан бүлгэмийн захирал юм.
Тэрээр сүмд цугларсан хүмүүст хандан “ Хэрэв залуучууд энд байхгүй бол, би энд байхгүй, тэд бол миний хувьд бүх зүйл минь юм” гэж хэлсэн юм. Тэрэнд залуусийн төлөө гэсэн агуу их хайр, хүсэл тэмүүлэл байдаг.