Дон Боско Монгол

Христ хааны баярын өдөр болон Улс тунхагласны баярын өдөр

Дархан хот, 2017 оны 11 сарын 26 – Энэ өдөр Дархан хотын Сүсэгтнүүдийн туслагч ээж Мариа сүмд өглөөний 10 цагт Христ хааны баярын өдрийг тохиолдуулан талархал магтаалын мөргөл болсон билээ. Энэхүү мөргөлд 100 гаруй итгэгчид оролцон Сэйнт Жон Боско төвийн Сургалтын албаны дарга, санваартан Фр.Антони Кишор эхлүүлсэн юм. Мөн уг мөргөлд Фр. Саймон болон Фр. Ярослав нар хамтран оролцсон юм. Мөргөл эхлэхээс өмнө сүмд хуран цугларсан итгэгчидэд Христ хааны баярын тухай бяцхан товхимол тарааж өгсөн юм.

Өнөөдрийн талархал магтаалын мөргөлөөр дамжуулан Фр. Антони Христ хаан болон Монгол улсын Тусгаар тогтнолын тухай онцгойлон ярьсан билээ. Мөн тэрээр өөрийнхөө  номлолоороо Христ хааны баярын өдрийн айлдал дээрээ тулгуурлан “Бидэнд амьдрал бэлэглэсэн Тэнгэрбурхандаа өгөөмөр хандаж бусдад хуваалцацгаая” гэж хэлсэн. Мөн тэр “ Бурхан хэзээ ч биднийг хоосон гартай илгээгүй ” гэж хэлсэн юм. Мөргөлийн төгсгөлд сүмд хуран цугларсан бүх хүмүүс хамтдаа Монгол улсын төрийн дууллыг дуулснаар уг мөргөл өндөрлөсөн юм.  Монгол улсын төрийн дуулал нь 1950 онд зохиогдсон бөгөөд энэхүү дуулалын утга санаа нь улс үндэстэн хоорондоо эв нэгдэлтэй, үнэнч шударга байх гэсэн санааг агуулсан билээ. Мөргөлийн дараа Дархан хотын Донбоско төвийн бүх ажилчид хамтдаа үндэсний дээлээ өмсөж уралдаант цэнгээнт АХА тэмцээн зохион хамтдаа нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм.

1924 оны 11-р сарын 26-нд Монгол Улс анхны Үндсэн хуулийг баталснаар тусгаар тогтносон улс гэж олноо зарласан юм. Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Монголын ард түмний хувьсгалт намын удирдлаган дор коммунист үзэл баримтлалтай 1990 он хүртэл үргэлжилсэн ба үүнээс хойш монголчууд жил бүр 11-р сарын 26-нд тусгаар тогтнолоо тунхаглах  өдөр буюу Улс тунхагласны баярын өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм.  Уг баяраар Монголчууд үндэсний хувцас болох дээл өмсөж, үндэсний хэв маягийг тодотгосон хөгжилтэй тоглоом болон Монгол үндэсний наадгай болох шагайгаар нааддаг юм.

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.