“Дон Боско” МСҮТ-ийн захирал Fr. Nuyen Trung Tin-ний ээлжит сонгуулийн ажлын хугацаа дуусч 2016 оны 10-р сарын 03-ны өдөр Fr. Nuyen Trung Tin сургуулийн захирлын ажлаа Fr. Leung Kon Chiu-д албан ёсоор хүлээлгэж өглөө “Дон Боско” МСҮТ-ийн захирал Fr. Nuyen Trung Tin нь 2001-2005 он хүртэл ЗААА-д санхүүгийн дарга, 2005-2008 оны хооронд Дархан –Уул аймгийн Сэйнт Жон Боско төвийн санхүүгийн албыг хариуцсан ажиллаж байгаад 2008-2010 он хүртэл Сэйнт Жон Боско Төвийн захирал, 2010-2016 оны 10 дугаар сар “Дон Боско” МСҮТ-ийн захирлаар нийт 6 жил амжилттай ажилласан.
Монгол дахь “Дон Боско” МСҮТ-ийн захирлаар FR. Leung Kon Chiu албан ёсоор томилогдон ажиллахаар болов. Fr. Leung Kon Chiu нь 2006 оны сүүлээр Монгол Улсад ирсэн бөгөөд “ Дон Боско” хүүхдийн асрамж халамжийн төвийн захирал, 2009-2010 онд Дархан –Уул аймаг сүмийн ажил хийж байгаад 2010-2016 оны хүртэл Сэйнт Жон Боско Төвийн захирлын ажлыг хашиж байсан юм.
FR. Leung Kon Chiu захирал маань шинэ ажлаа хүлээн авч “Дон Боско” Салешин бүлгэмийн санваартнуудтай, багш ажилчид, оюутнууд, Дон Боско асрамж халамжийн төвийн хүүхдүүдтэй энэхүү тэмдэглэлт өдрийг урлаг спортын наадам хийж хамтдаа нэг өдрийг өнгөрөөлөө. FR. Leung Kon Chiu захирлынхаа ажилд нь амжилт хүсч “Дон Боско” МСҮТ-ийн багш нарыг төлөөлж сургалтын менежер Б. Ундармаа, ЗААА-ны ажилчдыг төлөөлж менежер Ю. Одбилэг, Хүүхдийн асрамж халамжийнхныг төлөөлж менежер Ч. Ганчимэг нар үг хэллээ.