- ШАШНЫ СУРГАЛТ – RELIGIOUS INSTRUCTION
- БИБЛИ – BIBLE
- ГЭГЭЭНТЭН – SAINTS
- БОЛОВСРОЛ- EDUCATION
- ЗАЛБИРАЛ БА ЛИТУРГИ – PRAYER AND LITURGY
- ДУУ ХӨГЖИМ – MUSIC
- ҮЛГЭР – FAIRY
- СОНИН СЭТГҮҮЛ – БЯЦХАН НОМ – THE LITTLE BOOK
- ЭРҮҮЛ МЭНД – HEALTH CARE
- CD/DVD – CD/DVD
Гарчиг
ШАШНЫ СУРГАЛТ |
Religious instruction |
1. Итгэл бишрэл бол амьдралын анхны алхам I | 1. Religious life is the first step I |
2. Миний амь, миний аврал II | 2. My life and my salvation II |
3. Эргэл мөргөлийн замаар алхаж буй Тэнгэрбурханы ард түмэн III | 3. The people in the path of pilgrimage Tengerburkhany Israel III |
4. Тэнгэрбурхантай уулзах ивээлийн зам IV | 4. The way of grace to meet Tengerburkhantai IV |
5. Еммау руу явах замд | 5. On the way to Emmaus |
6. Францис пап лам “Итгэл бишрэлийн гэрэл | 6. Pope Francis “the light of faith |
7. Есүсээс суралцацгаая./бага нас багшийн ном/ | Study 7. Jesus. / Childhood teacher / |
8. Есүсээс суралцацгаая./цэцэрлэг багшийн ном/ | Study 8. Jesus. / Kindergarten teacher / |
9. Есүсээс суралцацгаая./Цэцэрлэг/ | Study 9. Jesus. / Garden / |
10. Есүсээс суралцацгаая./1-р анги багш/ | Study 10. Jesus. / 1st grade teacher / |
11. Есүсээс суралцацгаая./1-р анги/ | Study 11. Jesus. / 1st class / |
12. Есүсээс суралцацгаая./2-р анги/ | Study 12. Jesus. / 2nd class / |
13. Есүсээс суралцацгаая./2-р анги багш/ | Study 13. Jesus. / 2nd grade teacher / |
14. Есүсээс суралцацгаая./3-р анги/ | Study 14. Jesus. / 3rd grade / |
15. Есүсээс суралцацгаая./3-р анги багш/ | Study 15. Jesus. / 3rd grade teacher / |
16. Есүсээс суралцацгаая./4-р анги багш/ | Study 16. Jesus. / 4th grade teacher / |
17. Есүсээс суралцацгаая./4-р анги/ | Study 17. Jesus. / Grade 4 / |
18. Есүсээс суралцацгаая./5-р анги/ | Study 18. Jesus. / 5th grade / |
19. Есүсээс суралцацгаая./5-р анги багш/ | Study 19. Jesus. / 5th grade teacher / |
20. Есүсээс суралцацгаая./6-р анги/ | Study 20. Jesus. / Grade 6 / |
21. Есүсээс суралцацгаая./6-р анги багш/ | Study 21. Jesus. / 6th grade teacher / |
БИБЛИ |
BIBLE |
22. Багачуудын библи | 22. teens Bible |
23. Ноа | 23. Noah |
24. Иона | 24. Jonah |
25. Иудит | 25. Iudit |
26. Тобит | 26. Tobit |
ГЭГЭЭНТЭН |
Saint |
27. Католик Шашны гэгээнтнүүдийн хураангуй намтар | 27. Summary of Catholic saints biography |
28. Дон Боско | 28. Don Bosco |
29. Доминик Савио | 29. Dominic Savio |
30. Иохан аа, юу хийж байна вэ? | 30. John said, what do you do? |
31. Талх болон дарсны Марселино | 31. The bread and wine Marcelino |
32. Хүүхэд залуучуудын боловсрол Дон Боскотой хамт | 32. Children with Don Bosco Youth Education |
33. Дон Боско шиг сурган хүмүүжүүлцгээе | 33. educators khümüüjüültsgeeye like Don Bosco |
34. Дон Боско УСК/DVD/ | 34. Don Bosco USK / DVD / |
35. Гэгээн Дон Боско УСК/DVD/ | 35. St. Don Bosco USK / DVD / |
36. Маргарет Кастелло – Перпетуа Фелисити (хоёр талт ном) | 36. Margaret Kastyello Pyerpyetua Fyelisiti (two-sided book) |
37. Гэгээн Максимиллиан Колбэ- Гэгээн Францис Савиер | 37. St. Maksimillian Kolbe- St. Saviyer Francis |
38. Бяцхан хамба лам Гэгээн Иохан Ниюмэн – Богино зам(хоёр талт ном) | 38. Little abbot of St. John Niyumen – Short-track (two-sided book) |
БОЛОВСРОЛ |
EDUCATION |
39. Хүүхэд залуучуудын боловсрол Дон Боскотой хамт | 39. Children with Don Bosco Youth Education |
40. Дон Боско шиг сурган хүмүүжүүлцгээе. | 40. Don Bosco as khümüüjüültsgeeye educators. |
41. Доминик Савио | 41. Dominic Savio |
42. Франциско Бесүко | 42. San Francisco Byesüko |
43. Микиел Магуне | 43. Mikiyel Magunye |
ЗАЛБИРАЛ БА ЛИТУРГИ |
Prayer and LITURGI |
44. Талархал магтаалын мөргөл /Хүүхдийн буддаг ном/ | 44. Acknowledgement praise worship / Baby Buddha / |
45. Өөрчлөлт 2014 | 45. Changes in 2014 |
46. Эргэлт 2016 | 46. The turnover in 2016 |
47. Миний сарнайн залбирал | 47. I rose Prayer |
48. Католик Шашны итгэгчдийн хувийн тэмдэглэл (CCM) | 48. Catholic believers personal note (CCM) |
ДУУ ХӨГЖИМ |
Music |
49. Магтан дуу | 49. Gospel Song |
50. Happy Beyer 1 | 50. Happy Beyer 1 |
51. Happy Beyer 2 | 51. Happy Beyer 2 |
52. Happy Beyer 3 | 52. Happy Beyer 3 |
53. Happy Beyer 4 | 53. Happy Beyer 4 |
54. Төгөлдөр хуур сурцгаая. | 54. Learn the piano accordion. |
ҮЛГЭР |
Fairy |
55. Үнэнч бух | 55. A true all |
56. Алтан гургалдай | 56. songbird |
57. Тоонуудын амьдрал | 57. Numbers life |
58. Эртний нэгэн хулгана | 58. An old mouse |
59. Улаан бөмбөлөг | 59. The Red Balloon |
60. Миний доторх од | 60. My inside stars |
61. Тольгүй улс | 61. Toligüi |
62. Бяцхан хэсэг | 62. Little |
63. Зургаан хэрээ | 63. Six Raven |
64. Саран цөөрөм | 64. The moon pool |
65. Жинхэнэ ба хуурамч хаан | 65. Original and false king |
66. Харамгүй өгдөг мод | 66. generously gives trees |
67. Бремен хотын хөгжимчин | 67. Bremen town musicians |
68. Хэрчим өөдөс том бөөрөнхийтэй уулзсан нь | 68. Segment rag met spheres |
69. Дэлхийн хамгийн том гэр | 69. The world’s biggest family |
70. Бяцхан жонглёрчин | 70. Little juggler |
71. Өөр өөрийн өнгө | 71 different colors |
72. Прэдэриг хулгана | 72. Prederig mouse |
73. Өнгөрөн явсан хүмүүс | 73. past people went |
74. Шуналтай аварга хүн | 74. passionate champion |
75. Цэцэгсийн итгэл найдвар | 75. Floral Hope |
76. Найзынхаа эрхэм чанарыг таньсан хаан | 76. The qualities of a friend knew King |
77. Цэг ба шугам | 77. Point and Line |
78. Тико ба алтан далавч | 78. Tiko and golden wings |
79. Од хүү | 79. The son of the stars |
80. Ид шидийн ой | 80. The magical forest |
81. Минийх | 81. Mine |
82. Нэг дор долоон ялаа | 82. The seven flies at the same time |
83. Нугасны муухай дэгдээхэй | 83. Ugly Duckling |
84. Үзэсгэлэнт бүсгүй ба зэрлэг араатан хоёр | 84. Beauty and beast |
85. Гуливэрийн аялал | 85. Guliveriin tour |
86. Юу аймаар байв. | 86. What was scary. |
87. Алтан загасны үлгэр | 87. Golden Fish Fairy |
СОНИН СЭТГҮҮЛ | Newspapers and magazines |
88. “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 1” | 88. “Don Boskogoos letter to send children and youth 1” |
89. “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 2” | 89. “Don Boskogoos 2 letter to send children and youth” |
90. “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 3” | 90. “Don Boskogoos 3 letter to send children and youth” |
91. “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 4” | 91. “Don Boskogoos letter to send children and youth 4” |
92. “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 5” | 92. “5 letter sent Don Boskogoos children and youth” |
93. “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 6” | 93. “Don Boskogoos letter to send children and youth 6” |
БЯЦХАН НОМ |
The Little Book |
94. Буцааж болохгүй зүйлс | 94 do not back things |
95. 9 сайхан үг | 95. a beautiful 9 |
96. Архины зөв хэрэглээ | 96. The proper use of alcohol |
97. Шилдэг нэгэн болох арга | 97. Best One |
98. Миний сарнайн залбирал | 98. I rose Prayer |
99. Хүүхэд залуучуудын Аав, Багш, Найз, Удирдагч Дон Боско | 99. Youth father, teacher, friend and leader, Don Bosco |
ЭРҮҮЛ МЭНД |
HEALTH CARE |
100. Сурагчийн эрүүл мэндийн боловсролын хэрэглэгдэхүүн | 100. Student Health Education application |
101. Сурагчийн эрүүл мэндийн боловсролын хэрэглэгдэхүүн(CD) | 101. Student health education tools (CD) |
102. Амьдралын үндэс(Mary Word center) | 102. The Basics of Life (Mary Word Center) |
CD/DVD |
CD / DVD |
103. Едений цэцэрлэг | 103. Eden garden |
104. Самсон | 104. Samson |
105. Мосе | 105. Moses |
106. Иошуа болон Иерихогийн дайн | 106. Joshua and Jericho war |
107. Содом ба Гоморра | 107 Sodom and Gomorrah |
108. Есүсийн мэндлэлт | 108. Jesus mendlelt |
109. Есүсийн гайхамшиг | 109. Jesus’ miracles |
110. Сүүлчийн оройн зоог | 110. The Last Supper |
111. Дон Боско УСК/DVD/ | 111. Don Bosco USK / DVD / |
112. Гэгээн Дон Боско УСК/DVD/ | 112. St. Don Bosco USK / DVD / |
113. Сурагчийн эрүүл мэндийн боловсролын хэрэглэгдэхүүн(CD) | 113. Student health education tools (CD) |
Ерөнхий
сэдэв |
Номны нэр | Номны нүүр | Номны агуулга | ||
Шашны сургалт
Шашны сургалт
Шашны сургалт |
1 |
Итгэл бишрэл бол амьдралын анхны алхам I |
Энэхүү ном нь өнөөгийн амьдралд итгэл бишрэл, хүсэл тэмүүллээ олж авсан хүүхэд залуучуудад тулгуурлаж тэдэнд зориулж гаргасан Монгол Католик шашны албан ёсны хүүхэд залуучуудын сургалтын ном юм. | ||
2 |
Миний амь, миний аврал II |
Энэхүү ном нь өнөөгийн амьдралд итгэл бишрэл, хүсэл тэмүүллээ олж авсан хүүхэд залуучуудад тулгуурлаж тэдэнд зориулж гаргасан Монгол Католик шашны албан ёсны хүүхэд залуучуудын сургалтын ном юм. | |||
3 | Эргэл мөргөлийн замаар алхаж буй Тэнгэрбурханы ард түмэн III | Энэхүү ном нь өнөөгийн амьдралд итгэл бишрэл, хүсэл тэмүүллээ олж авсан хүүхэд залуучуудад тулгуурлаж тэдэнд зориулж гаргасан Монгол Католик шашны албан ёсны хүүхэд залуучуудын сургалтын ном юм. | |||
4 | Тэнгэрбурхантай уулзах ивээлийн зам IV | Энэхүү ном нь өнөөгийн амьдралд итгэл бишрэл, хүсэл тэмүүллээ олж авсан хүүхэд залуучуудад тулгуурлаж тэдэнд зориулж гаргасан Монгол Католик шашны албан ёсны хүүхэд залуучуудын сургалтын ном юм. | |||
5 | Еммау руу явах замд | Энд бичигдсэн 153 богино хэмжээний өгүүллэгийн зохиолч нь 2003-2006онд Канадад шашны алба хааж байх үедээ Америкийн долоо хоног тутмын “Энх тайвны сонин”-д богино өгүүллэгээ цувралаар нийтлүүлж байжээ. Гэхдээ уншигчдадаа хандан хэлэхэд эдгээр өгүүллэгийг нэг дор хурдан уншихаас илүү өдөрт нэг эсвэл долоо хоногт нэг сэдэв уншин ойлгож гэмээн жинхэнэ амтыг нь мэдрэх болно. Хүрэх газраа чиглэн зөвхөн урагшаа харан ухасхийж гүйхийн оронд ойгоор эрх чөлөөтэй, тайван алхан салхилахтай адил юм. | |||
6 | Францис пап лам
“Итгэл бишрэлийн гэрэл |
“Итгэл бишрэл нь хүн бүрт үнэхээр сайн зүйл юм. Тэр нь нийтлэг сайн сайхан мөн. Түүний гэрэл зөвхөн Шашны дотор талыг гэрэлтүүлдэг биш, зөвхөн хойч үеийнхэнд мөнхийн хотыг барихад үйлчилдэг төдий биш, горьдол найдварын ирээдүйн зүгт бидний аялж чадах тэр л замаар өөрсдийн нийгмүүдийг бүтээн босгоход бидэнд тусалдаг.”-Францис Пап лам | |||
7 | Есүсээс суралцацгаая./бага нас багшийн ном/ | Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
8 | Есүсээс суралцацгаая./цэцэрлэг багшийн ном/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
9 | Есүсээс суралцацгаая./Цэцэрлэг/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
10 | Есүсээс суралцацгаая./1-р анги/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
11 | Есүсээс суралцацгаая./1-р анги багш/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
12 | Есүсээс суралцацгаая./2-р анги/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
13 | Есүсээс суралцацгаая./2-р анги багш/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном
|
|||
14 | Есүсээс суралцацгаая./3-р анги/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
15 | Есүсээс суралцацгаая./3-р анги багш/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
16 | Есүсээс суралцацгаая./4-р анги багш/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
17 | Есүсээс суралцацгаая./4-р анги/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
18 | Есүсээс суралцацгаая./5-р анги/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
19 | Есүсээс суралцацгаая./5-р анги багш/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
20 | Есүсээс суралцацгаая./6-р анги/
|
Шашны хичээлийн сурагчидад зориулсан ном | |||
21 | Есүсээс суралцацгаая./6-р анги багш/
|
Шашны хичээлийн багшид зориулсан ном | |||
Библи |
22 | Багачуудын библи | Хүүхэд багачуудын библи нь тэдний нас сэтгэхүйд зориулсан төдийгүй сэдэв бүрт тохирсон зурагтай учир илүү ойлгомжтой. | ||
23 | Иона
|
Библийн утга санааг агуулсан шог зурагт ном нь олон хүмүүст библийг уншаад түүний үгээр дамжуулан амь ба авралыг олоход дөхөм болж өнөөгийн байдал библийг хоёрыг холбож өгсөн юм | |||
24 | Ноа | Библийн утга санааг агуулсан шог зурагт ном нь олон хүмүүст библийг уншаад түүний үгээр дамжуулан амь ба авралыг олоход дөхөм болж өнөөгийн байдал библийг хоёрыг холбож өгсөн юм. | |||
25 | Иудит | Католик Шашны Ариун библийн номнууд дундаас таван ном монгол хэлнээ орчуулагдаагүй байдаг билээ. Түүний нэг ном болох Иудит. | |||
26 | Тобит | Католик Шашны Ариун библийн номнууд дундаас таван ном монгол хэлнээ орчуулагдаагүй байдаг билээ. Түүний нэг ном болох Тобит. | |||
Гэгээнтнүүд
Гэгээнтнүүд
Гэгээнтнүүд |
27 | Католик Шашны гэгээнтнүүдийн хураангуй намтар
|
Католик Шашны гэгээнтнүүдийн хураангүй намтарыг эмхтгэсэн ном. | ||
28 | Дон Боско
|
Гэгээн Дон Боскогийн бүх амьдрал, ажил үйлсийг дэлгэрэнгүй өгүүлсэн ном. | |||
29 | Доминик Савио
|
Гэгээн Дон Боскогийн Ораторигийн хүүхдүүдийн нэг болох Гэгээн Доминик Савиогийн дурдатгал ном. Уг номыг Гэгээн Дон Боско өөрөө бичсэн бөгөөд бяцхан гэгээнтний амьдрал болон ораторид өнгөрүүлсэн үйл явдлыг өгүүлсэн | |||
30 | Иохан аа, юу хийж байна вэ?
|
Гэр оронгүй ядуу залуусын төлөө бүх амьдралаа зориулсан нэгэн санваартны ариун хайрын үлгэр юм. Өсвөр үеийнхний гэрэл гэгээтэй маргаашийн төлөө өөрийн биеийг үл хайхран тэдний төлөө амьдарч байсан бидний багшийн тухай ном юм. Олон адал явдлыг хүүрнэсэн энэхүү номыг “Бие биеэ хайрлаарай” хэмээн ирээдүйн эзэдэдээ зориулав. | |||
31 | Талх болон дарсны Марселино
|
Испаний нэгэн тосгоны сахилт ахын бүлгэмийн үүдэнд хаягдсан хүү Марсэлиног өсгөсөн сахилт ах нарын хөгтэй, хөгжилтэй үйл явдал болон цайлган сэтгэлтэй Марсэлино болон Есүсийн уулзалтаар дамжуулан цэвэр ариун итгэл бишрэл ба төгс итгэл гэж юу болохыг бидэнд ухааруулж өгнө. | |||
32 | Хүүхэд залуучуудын боловсрол Дон Боскотой хамт
|
Хүүхэд залуучуудын боловсролын төлөө амьдралаа зориулсан Гэгээн Дон Боскогийн сурган хүмүүжүүлэх ухааны тухай маш ойлгомжтой эмхтгэсэн ном. Үүнд Гэгээн Дон Боскогийн “Урьдчилан хамгаалах боловсрол”оор хүүхэд залуучуудыг хэрхэн хүмүүжүүлэх тухай багтсан.
|
|||
33 | Дон Боско шиг сурган хүмүүжүүлцгээе.
|
Дон Боскогийн сургааль ярианууд болон хүүхэд залуучуудын боловсролын талбарт шаардлагатай бодит, сургамжит энэ ном нь хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд юу чухал болохыг дахин ойлгуулах болно. | |||
34 | Дон Боско УСК/DVD/ | Гэгээн Дон Боскогийн амьдрал, үйлсийн тухай уран сайхны кино. | |||
35 | Гэгээн Дон Боско УСК/DVD/ | Гэгээн Дон Боскогийн амьдрал, үйлсийн тухай уран сайхны кино. | |||
36 | Маргарет Кастелло – Перпетуа Фелисити (хоёр талт ном)
|
Маргарет Кастелло болон Перпетуа Фелисити нарын богино түүх. | |||
37 | Бяцхан хамба лам Гэгээн Иохан Ниюмэн – Богино зам(хоёр талт ном)
|
Гэгээн Иохан Ниюмэн болон Гэгээн Треза, бяцхан охин Доратигийн тухай богино түүх. | |||
38 | Гэгээн Максимиллиан Колбэ- Гэгээн Францис Савиер
|
Гэгээн Максимиллиан Колбэ болон Гэгээн Францис Савиерын богино түүх. | |||
Боловсрол |
39 | Хүүхэд залуучуудын боловсрол Дон Боскотой хамт
|
Хүүхдүүдийг зөвхөн хайрлах нь дутагдалтай юм. Тэд өөрсдийгөө хайрлууж байгаагаа мэдэх хэрэгтэй. Хүүхдүүдийн дур сонирхлыг татсан бүхий л зүйлд багш өөрөө оролцож, хамт хийх хэрэгтэй. Багшийн энэ байдлыг харсан хүүхдүүд өөрсдийгөө хайрлуулж байгаагаа мэдэж, дургүйцэж байсан дүрэм журам, хичээл номондоо сонирхолтой
болох тул хайраар дамжуулан тэдгээрийг хийж сурахад нь удирдан чиглүүлэх хэрэгтэй. |
||
40 | Дон Боско шиг сурган хүмүүжүүлцгээе.
|
Дон Боскогийн сургааль ярианууд болон хүүхэд залуучуудын боловсролын талбарт шаардлагатай бодит, сургамжит энэ ном нь хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлэхэд юу чухал болохыг дахин ойлгуулах болно. | |||
41 | Доминик Савио
|
Гэгээн Дон Боскогийн Ораторигийн хүүхдүүдийн нэг болох Гэгээн Доминик Савиогийн дурдатгал ном. Уг номыг Гэгээн Дон Боско өөрөө бичсэн бөгөөд бяцхан гэгээнтний амьдрал болон ораторид өнгөрүүлсэн үйл явдлыг өгүүлсэн. | |||
42 | Франциско Бесүко
|
Гэгээн Дон Боскогийн Ораторигийн хүүхдүүдийн нэг болох Францис Бесүкогийн дурдатгал ном. Уг номыг Гэгээн Дон Боско өөрөө бичсэн бөгөөд бяцхан хүүгийн амьдрал болон ораторид өнгөрүүлсэн үйл явдлыг өгүүлсэн. | |||
43 | Микиел Магуне
Гэгээн |
Дон Боскогийн Ораторигийн хүүхдүүдийн нэг болох Микаел Магунегийн дурдатгал ном. Уг номыг Гэгээн Дон Боско өөрөө бичсэн бөгөөд бяцхан хүүгийн амьдрал болон ораторид өнгөрүүлсэн үйл явдлыг өгүүлсэн | |||
Залбирал ба литурги |
44 | Талархал магтаалын мөргөл
/Хүүхдийн буддаг ном/
|
Буддаг номоор дамжуулан “Талархал магтаалын мөргөл”ийн нарийн утга учрыг ойлгон танихад тусална. | ||
45 | Өөрчлөлт 2014
|
Наминчлалын улиралын турш өдөр бүрийн уншлага ба айлдлыг тунгаан бодоход туслах тайлбар, жишээ, уриалга зэрэг багтсан.
|
|||
46 | Эргэлт 2016
|
Наминчлалын улиралын турш өдөр бүрийн уншлага ба айлдлыг тунгаан бодоход туслах тайлбар, жишээ, уриалга зэрэг багтсан.
|
|||
47 | Миний сарнайн залбирал
|
Сарнайн эрхин залбирал | |||
48 | Католик Шашны итгэгчдийн хувийн тэмдэглэл
(CCM) |
Католик Шашны итгэгчийн өдөр тутмын болон долоо хоног тутмын итгэлийн амьдралын зорилт болон хэрэгжүүлэлт, тунгаан бодхуй зэргийг тэмдэглэл тэмдэглэл. | |||
Дуу, хөгжим |
49 | Магтан дуу
|
Сүмийн магтан дууг эмхтгэсэн ном | ||
50 | Happy Beyer 1
바이엘1 |
Төгөлдөр хуураар анхлан суралцаж буй хүүхдүүдэд зориулсан ном | |||
51 | Happy Beyer 2
바이엘2 |
Төгөлдөр хуураар анхлан суралцаж буй хүүхдүүдэд зориулсан ном | |||
52 | Happy Beyer 3
바이엘3 |
Төгөлдөр хуураар анхлан суралцаж буй хүүхдүүдэд зориулсан ном | |||
53 | Happy Beyer 4
바이엘4
|
Төгөлдөр хуураар анхлан суралцаж буй хүүхдүүдэд зориулсан ном | |||
54 | Төгөлдөр хуур сурцгаая. | Төгөлдөр хуураар анхлан суралцаж буй сурагчидад зориулсан дасгалын ном | |||
Үлгэр
(이야기)
Үлгэр
Үлгэр
Үлгэр
Үлгэр
|
55 | Үнэнч бух
충실한 소 |
Нэгэн бух байжээ… Түүнийг дийлэх хүн хэн ч байхгүй байлаа… Тэр бусдыг хэт их зовоодоггүй байсан хэдий ч… үг дуугүй л тулалддаг байв…. Тэрээр машид ихэмсэг, сүрдэм, тулалдах дуртай байлаа.
Гэтэл түүнд юу тохиолдсон гээч? |
||
56 | Алтан гургалдай
밤 꾀꼬리
|
Үзэсгэлэнт дуу хоолойгоороо хүмүүсийн сэтгэлийг уяраадаг алтан гургалдай Хятадын ханхүүд уригдан ирж хааны ордонд амьдрах болдог хэдий ч хиймэл алтан гургалдай гарч ирснээс түүний байр суурийг эзэлдэг. Хиймэл алтан гургалдайн эдэлгээ дуусахад ханхүү өвчин тусч, хүсэл тэмүүлэлээ алдах болдог. Энэ үед алтан гургалдай түүн рүү ирж түүнийг тайтгаруулж, хүсэл тэмүүлэл өгөх дуугаар ханхүүг авардаг. | |||
57 | Тоонуудын амьдрал
아리비아 숫자의 생활 |
Нэг(1) хэмээх тоо ганцаараа уйтгарлан амьдрахаас залхаж хамтдаа хөгжилтэй тоглох найзаа хайж гэрээсээ явдаг. Эцэст нь тэг(0)тэй уулзаж аравыг(10) бүрдүүлдэг | |||
58 | Эртний нэгэн хулгана
인도우화 생쥐이야기 |
“Эрт урдын цагт нэгэн даяанч том ба жижиг зүйл гэж юу болохыг ихэд гүн гүнзгий боддог байлаа.” Даянчийн ачаар бар болсон онгироо хулганаар дамжуулан том ба жижиг зүйл гэж юу болохыг тунгаан бодоход хүргэнэ. | |||
59 | Улаан бөмбөлөг
빨간 풍선 |
Парист амьдардаг нэгэн хүү ба улаан бөмбөлөг хоёрын нөхөрлөлын тухай үлгэр. Бөмбөлөг хаана ч явсан хайртыгаа дагаж байгаа мэт хүүнийг хажууд явна. Харин эцэст нь хэсэг хөвгүүд бөмбөлөгийг хагалж орхидог. Гэтэл өнгө өнгийн, том жижиг бөмбөлөгнүүд Парисын бүх дүүргээс хүү рүү ирж, хүүг тэнгэрт хөөргөн авч одно. | |||
60 | Миний доторх од
내안의 별 |
Янз бүрийн ухаалаг зүйлсийг бүтээдэг хү төрөлхтөний хүчирхэг ертөнцөд нэгэн хүн гялалзах одыг олж нээснээр тэрхүү гэрэл түүний бүхий л сэтгэлийг гэрэлтүүлж энэ дэлхийн бүх техник технилог тэрхүү гэрлийн өмнө өнгө гэрэлгүй, хий хоосон гэдгийг ухаарна.
|
|||
61 | Тольгүй улс
거울없는 나라 |
Дөрвөн төрлийн үлгэрээс бүрдэнэ.
-Тольгүй улс – Сав доторх зөгийн бал – Зөвхөн хаан нь л амьдардаг улс – Ойд юу болов? |
|||
62 | Бяцхан хэсэг
작은 조각 |
Нэгэн бяцхан хэсэг өөрийгөө хэн нэгний хэсэг болохыг олж мэдэхээр аялалд гардаг. Олон дүрсүүдтэй уулзаж өөрийнх нь нэг хэсэг болохыг асуухад бүгд үгүй гэж хариулна. Эцэст нь нэгэн ухаантай найзынхаа хэлсэнээр арал руу явав. Арал хүртэл хэдий урт замыг туулсан ч эцэст нь тэр аз жаргалыг олжээ. | |||
63 | Зургаан хэрээ
여섯마리 까마귀 |
Тариан талбайнаас болж өөр хоорондоо муудалцах хэрээнүүд ба тариачингэвлэрүүлсэн ухаалаг шар шувууны үлгэр хүүхдүүдэд амьдралд хандах ухаан ба сургамжийг өгнө | |||
64 | Саран цөөрөм
달못 |
Хүмүүсийн ярьж байгаагаар саран авхай хааяа газарт бууж ирдэг гэлцэнэ.Нар уулын цаагуур аажмаар жаргах үед мөс мэт хүйтэн тэр цөөрмийн усаар угаал үйлдэхээр Саран авхай ирдэг ажээ. Тиймээс хүмүүс тэр цөөрмийг саран цөөрөм гэж нэрлэжээ. | |||
65 | Жинхэнэ ба хуурамч хаан
진짜왕과 가짜왕 |
Энэхүү домог нь сонин чигтэй дүр болон үйл явдлаараа үлгэртэй маш төстэй. Гэвч энгийн нэг үлгэр биш. Зохиолын найруулга болон зохиол дахь сахиусын дүр нь Хуучин Гэрээстэй төстэй сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ зохиолч Мартин Бубер эндээс биднийг өөрийн амьдралаа дахин нэг эргэн харахад тусалсан зүйрлэлийг харуулж байх шиг. | |||
66 | Харамгүй өгдөг мод
아낌없이 주는 나무 |
Бяцхан хүүд сүүдэр болж, үр жимс мөчрөө өгч…Хүү өсөж том болон ачийг мартан түүнийг тайрч зарж орхидог. Насны эцэст ядарч туйлдан өвгөрсөн хүү ирж түүн дээр суун амардаг. Энэ номноос алимны мод хүнд хайраа харамгүй хайрлаж байгааг мэдэрч болно. | |||
67 | Бремен хотын хөгжимчин
브레멘의 악사들 |
Хүч тамир доройтсон илжиг, хөгширсөн анч нохой, хулгана ч барьж чадахаа байсан муур, тахианы шөл болох дөхсөн азарган тахиа…За явцгаая. Бремен хот рүү! Тэнд очоод гудамжний хөгжимчид болъё. Тэр шөнө ой дундуур өнгөрөхдөө… Тэднийг юу хүлээж байсан бол? Гэрэлтэй байшинд ямар үйл явдал өрнөсөн бол? Тэд эцэст нь Бремен хотын хөгжимчид болж чадсан болов уу? | |||
68 | Хэрчим өөдөс том бөөрөнхийтэй уулзсан нь
작은 동그라밀 만나 |
Нэгэн хэлтэрхийн олон зүйлтэй учирсан тухай, тэрхүү цөхрөлөөс олж авсан сургамжийг үг болон зургаар илэрхийлсэн ёгт үлгэр. | |||
69 | Дэлхийн хамгийн том гэр
세상에서 가장 큰 집 |
“Би дараа нь том болоод энэ дэлхийн хамгийн том гэр барих болно.” Бяцхан эмгэн хумс аавдаа ингэж хэлэв. Гэтэл аав нь “Гэр жижиг, хөнгөн байхдаа авч явахад амар байдаг” Гэвч бяцхан эмгэн хумс аавынхаа үгийг сонсолгүй бага багаар маш том гэр барьдаг. Хэдий түүний гэрийгхараад бүгд гайхацгааж байсан ч бяцхан эмгэн хумс аз жаргалыг мэдэрсэн болов уу? | |||
70 | Бяцхан жонглёрчин
작은 곡예사 |
Антолт Франсийн зохиолоор бичсэн Францийн эртний нэгэн домгийн (Нотридамын жонглёрчин) тухай дахин бичиж, зурсан ном юм. Христ мэндэлсний баяраар Бяцхан Есүст өргөх бэлэггүй байсан жонглёрчин Ээж Мариагийн өмнө авъяасаа үзүүлэн баясгах гэж байгаад… | |||
71 | Өөр өөрийн өнгө
각기 저마다의 색깔 |
Эргэн тойрныхондоо сэтгэлээ нээснээр хорвоогийн үзэсгэлэн гоо болон гайхамшгийг ухаарч, эцэст нь сул дорой бяцхан загаснуудын сэтгэлийг нэгтгэж, дайсны хүчийг няцааж чадсан шилдэг сэлэгчийн эгэл жирийн хирнээ гүн утгатай үлгэрээс авхуулаад илүү сайхан амьдрахыг эрмэлзсэн Корнелис матар, заль мэхээр найзуудаа ноёрхож байгаад эцэст нь хөөгддөг хулчгар, аймхай хулгана, бусад шиг өөрийнхөө өнгийг олохыг хүссэн хамелеоны тухай гэх мэт Лео Лионнигийн шилдэг бүтээлүүдийг нэгтгэсэн ном юм. | |||
72 | Прэдэриг хулгана
페트릭 생쥐 |
Бусад хулганууд нь өвлийн идэшээ бэлтгэж байхад өвлийн улиралд байхгүй зүйлийг цуглуулж буй хулганы тухай үлгэр. | |||
73 | Өнгөрөн явсан хүмүүс
지나쳐 간 사람들 |
Энэ үлгэрт гарах Үги нэртэй загас нь экологийн эрдэмтэн, хүрээлэн буй орчныг хамгаалагчдын нүдэнд үл харагдах далайн эрэгт гарч иржээ. Хэдий түүнд хүнд хэцүү байсан ч түүний оршин байгаа нийгэм нь нигүүлсэнгүй бус, биеэ тоосон, аминчхан сэтгэлтэйн дээр гоёж гангарахаас өөр зүйлгүй…. хуурамч нийгэм гэдгийг ойлгожээ. | |||
74 | Шуналтай аварга хүн
저만 알던 작은 거인 |
Өөрийн цэцэрлэгээс хүүхдүүдийг хөөснөөс болж эхэлсэн хүйтэн өвөл ба цасан шуурга тэр цэцэрлэгээс явахаа байжээ. Гэвч өөрийнхөө бурууг ухаарсны дараа хүүхдүүдийг цэцэрлэгтээ тоглуулсан цагаас эхлэн хаврын цэцэгсээр дүүрэн үзэсгэлэнт цэцэрлэг болж хувирдаг. Аварга биетийн хүүхдүүдийг хүлээж авсан хамгийн том шалтгаан юу вэ? | |||
75 | Цэцэгсийн итгэл найдвар
꽃들에게 희망을… |
Энэхүү үлгэр бол өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олохын тулд маш олон саад бэрхшээлийг туулсан нэгэн авгалдайн тухай юм. | |||
76 | Найзынхаа эрхэм чанарыг таньсан хаан
소중한 친구를 알게 된 임금 |
Эрт цагт нэгэн шуналтай хаан байжээ. Тэр ард түмнээ ихэд зовоон тарчлааж, өндөр татвар шаарддаг байсан тул түүний хаант улсын ард түмэн нь ядуу тарчигтаа тулжээ. Гэвч хэн ч зүрхлэн түүнийг эсэргүүцэж чадсангүй. Хаанд зөвхөн алт л чухал байлаа. Тэр хямд төсөр зүйлээр алт хийх гэж янз бүрийн туршилт хийн хамаг цагаа үрдэг байжээ. | |||
77 | Цэг ба шугам
점과 선 |
“Цэг” болог хайрлаж дурласан “шугам” хоёрын үлгэр нь дан ганц хайр сэтгэлийн түүх төдийхөн гэж үү? Эсвэл асуудлыг шийдэх гэж хичээж буй бүх хүний тухай юу?
Бас амьдралыг маш гүн гүнзгий ойлгуулах гэсэн нэг тусгалт гэрэл юм болов уу? |
|||
78 | Тико ба алтан далавч
티코와 황금날개 |
Би бол Тико. Би хэдий шувуу боловч надад далавч байдаггүй. Гэхдээ найзууд маань намайг хайрладаг. Орой бүр надад хоол авч ирж өгдөг. Би найзууд шигээ тэнгэр дүүлэн нисэхийг хүссэн. Нэгэн орой нэг сонин шувуу гарч ирээд миний хүслийг биелүүлж өгнө гэж хэлсэн. Би зүүдэндээ харсан алтан далавчийг надад өгөхийг хүссэн. | |||
79 | Од хүү
별아기 |
Од хүү тэнгэрээс алтан од хэлбэрээр газарт буухад нэгэн ядуу түлээчин ойн гүнээс түүнийг олж тосгонд байдаг өөрийн гэр рүүгээ авч явсан. Од хүү онгироо, харгис, аминч хүүхэд болон өссөөр… Гэтэл нэгэн өдөр хөөрхийлөлтэй гуйлгачин эмэгтэй тосгонд ирж, од хүүг өөрийн хүү болохыг мэддэг. | |||
80 | Ид шидийн ой
|
Эрдэнэсийг олсон хоньчин тариачин хоёр яах ийхээ шийдэж чадахгүй эргэлзэж байгаад бат бөх модод тариад өтгөн ой ургуулхуур шийджээ. Өргөн их талыг гатлан хот руу явсан хоньчны хүү сонирхолтой жингийн цуваатай таараад яахаа мэдэхгүй ихэд эргэлзжээ. Төлөвлөсөн ёсоороо мод авах ёстой. Эсвэл хааны баярын ширээнд тавигдах үзэсгэлэнт шувуудыг аваад тавьж явуулах уу? Эелдэг, сайхан сэтгэлийг харуулсан Перс ардын үлгэр. | |||
81 | Минийх
내것, |
“Амар тайван байгаа биз дээ?” гэж Батаа хэлэв. “Бас үзэсгэлэнтэй байгаа биз?” гэж Мөнхөө хэлэв. “Өөр зүйл бас бий. Юу болохыг мэдэх үү?” гэж Зулаа хэлэв. “Мэдэхгүй. Юу юм бэ?” гэж Батаа, Мөнхөө хоёр асуулаа. “Биднийх” гэж Зулаа хэлэв. | |||
82 | Нэг дор долоон ялаа
한번에 일곱마리 파리 |
Нэгэн оёдолчин залуу нэг дор долоон ялаа алаад түүгээрээ бахархан бүсэндээ бичээд аялалд гаржээ. Түүнийг юу хүлээж байгаа бол? | |||
83 | Нугасны муухай дэгдээхэй
미운 오리 새끼 |
Амьтан болгонд ад үзэгдсэн нугасны муухай дэгдээхэй хожимын нэгэн өдөр ер бусын гоо үзэсгэлэнгээрээ гайхуулсан хун шувуу болсон тухай үлгэр. | |||
84 | Үзэсгэлэнт бүсгүй ба зэрлэг араатан хоёр
미녀와 야수 |
Сайхан ордонд бүгэж амьдардаг зэрлэг араатан сайхан сэтгэлт, үзэсгэлэнтэй бүсгүй хоёрын хайр дурлал эцэст хэний төсөөлөөгүй гайхамшигийг гаргана | |||
85 | Гуливэрийн аялал
걸리버 여행기 |
Далайн аялалд гарсан залуугийн онгоц сүйрч нэгэн арлын эрэг дээр шидэгджээ. Түүнийг тэр арал дээр олон адал явдал хүлээж байгааг тэр хэрхэн мэдэх билээ? | |||
86 | Юу аймаар байв.
뭐가 무서우니? |
Өөр ертөнцийн дуу чимээтэй танилцсан бяцхан хэрэмний үлгэр. | |||
87 | Алтан загасны үлгэр
황금 잉어 |
Загасчин өвгөн загасчилж байгаад санаандгүй алтан загас дэгээндээ оруулжээ. Алтан загас амь хэлтэргэвээс хүссэн бүхнийг чинь биелүүлнэ гэж хэлдэг. Шунал ихт эмгэн хүссэн болгоноо авсан ч ханаагүй тул эцэст нь юу ч үгүй хоосон үлдэхэд хүрдэг. | |||
Сонин сэтгүүл |
88 | “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 1”
|
Уг сэтгүүл нь хүүхэд залуучуудын оюуны хүмүүжилд зориулагдсан төдийгүй улирал тутмын сэтгүүл юм. Монгол улсын ЕБС-ийн бүх 6-12р ангийн сурагчидад үнэгүй тараагддаг. | ||
89 | “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 2”
|
Энэ дугаарт инээмсэглэл, өөдрөг амьдралыг зуршил болгохыг зорьсон нийтлэл түлхүү нийтлэгдсэн | |||
90 | “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 3”
|
Энэ дугаарт “үндэс” гэж юу болох? Түүнийг тунгаан бодох боломжийг нээж өгөх нийтлэл нийтлэгдсэн | |||
91 | “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 4”
|
Энэ дугаарт “мэргэжил” гэж юу болох, ямар мэргэжил сонговол тохиромжтой талаар нийтлэгдсэн. | |||
92 | “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 5”
|
Энэ дугаарт “мөнгө”ний үнэ цэнэ болон зөв хэрэглээний талаар нийтлэгдсэн. | |||
93 | “Дон Боскогоос хүүхэд залуучуудад илгээх захидал 6” | Энэ дугаарт “хувцаслалт ба хувцасны зөв зохистой хэрэглээ”ний талаар нийтлэсэн. | |||
Бяцхан ном |
94 | Буцааж болохгүй зүйлс
|
Амьдралд буцааж болохгүй зүйлс олон бий. Богино өгүүллэгээр дамжуулан амьдралдаа болон өөртөө дүгнэлт хийх болно.
|
||
95 | 9 сайхан үг
|
Бидний өдөр тутамд хэрэглэвэл зохих 9 сайхан үгсийг тайлбар зургийн хамт оруулсан. | |||
96 | Архины зөв хэрэглээ
|
Архины зөв хэрэглээг сонирхолтойгоор нийтлэсэн. | |||
97 | Шилдэг нэгэн болох арга
|
Хүн болгон шилдэг болохыг хүсдэг. Тэгвэл ямар аргаар шилдэг нэгэн болох вэ? | |||
98 | Миний сарнайн залбирал
|
Сарнайн эрхин залбирал | |||
99 | Хүүхэд залуучуудын Аав, Багш, Найз, Удирдагч Дон Боско | Гэгээн Дон Боскогийн хэлсэн онч үгсүүдийг багтаасан. | |||
Эрүүл мэнд
|
100 | Сурагчийн эрүүл мэндийн боловсролын хэрэглэгдэхүүн | Сурагчидын өдөр тутмын эрүүл мэндэд ач тус болохуйц сэдэв бүхий power point CD хичээлийн агуулгыг багтаасан ном. | ||
101 | Сурагчийн эрүүл мэндийн боловсролын хэрэглэгдэхүүн | Сурагчидын өдөр тутмын эрүүл мэндэд ач тус болохуйц сэдэв бүхий power point CD. | |||
102
|
Амьдралын үндэс (Mary Word Center) | Энэхүү ном нь шилжилтийн насны охид хөвгүүдэд бэлгийн боловсролыг зөв зохистой олгоход түлхэц болно. | |||
CD/ DVD |
103 | Едений цэцэрлэг | Агуу Хүчирхэг Тэнгэрбурхан зургаан өдрийн турш дэлхийг бүтээж дууссныхаа дараа Адам Ева хоёрыг газар дээр бүтээж газрын диваажингаа бүрэн дуусгажээ.
Адам Ева хоёр Тэнгэрбурханы газрын диваажинд аз жаргалтай амьдарч байлаа. Тэд элбэг дэлбэг хоол хүнс ба дэлхийн бүхий л амьд бүтээлүүдтэй зохицон амьдарч байтал сорилтонд унаж хориотой модны жимснээс иддэг. Едений цэцэрлэгээс хөөгдөж уйтгар гуниг ба зовлонгийн ертөнцөд хаягдсан хүмүүс ба түүний үр удам болох Каин ба Абел нар ч эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэвч Ева дахин Седийг хэвлийдээ тээсэн бөгөөд тэрээр хойч үеийн найдвар болсон юм. |
||
104 | Самсон | Сэтгэл татам Делила Самсоны хүч чадлын нууцыг мэдэх гэж зүтгэсэн түүний сэтгэлийг үл ойлгон өөрийн хүч чадлын нууцыг урт үсэндээ бий гэж тэр бүсгүйд хэлдэг. Үүнээс болж Самсон үсээ тайруулж Филистчүүдэд баригдан сохор болж, гинжээр хүлүүлэн шоронд тариа тээрэмдэх ажил хүртэл хийжээ. Самсоныг олон нийтийн гутамшиг болгохоор дуган руу дагуулан иртэл түүний үс дахин ургаж түүний хүч чадал урьдын адил сэргэснээр дуганы баганыг нурааж Самсон өөрөө болон Делила мөн Филистчүүд хүртэл тэр нурамд дарагдан нас баржээ. | |||
105 | Мосе | Египтийн хаан Фараон Иудачуудаас хүү төрвөл бүгдийг усанд живүүлж хөнөө хэмээн тушаал буулгасан үед нэгэн эх хүүгээ сагсанд хийн Нил мөрөнд хөвүүлжээ. Хүү төрүүлэхийг ихэд хүсэмжилдэг Фараоны охин Нил мөрнөөс хүүг олж миний залбирлыг биелүүллээ хэмээн хүүг “Мосе” гэж нэрлээд Египтийн хааны хүү болгон өсгөжээ. Нас биед хүрсэн Мосе өөрийгөө Израилийн үр удам гэдгээ мэдээд Тэнгэрбурхан түүнд тушаасны дагуу Фараонд Израилийн ард түмэнг чөлөөл хэмээн дамжуулжээ. Фараон түүнд тийм амар найр тавьж өгсөнгүй. Харин Тэнгэрбурханы дуу хоолойг сонссон Мосе Түүний ариун үүргийг хэрэгжүүлж байгаа тул улам их хүчирхэгжиж байлаа. Фараон хаан тэднийг Мосегийн хамт чөлөөлж амласан газар болох Канаан руу явуулсан боловч амлалтаа зөрчиж, цэргээ хөдөлгөн нэхэн ирдэг. Улаан тэнгист хүрч зам боогдсон Мосе болон Иудачуудын найдвар тасарсан боловч Мосе цөхрөлгүй Тэнгэрбурханы таалал дагуу далайг хуваан улаан тэнгисийг гатлан амлалтын газар Канаанд хүрчээ. | |||
106 | Иошуа болон Иерихогийн дайн | Амлалтын газар очихын тулд Израйлийн ард түмэн тэдний урьд нь амьдарч байсан Иерихо нутгаар заавал өнгөрөх ёстой байв. Иошуа тандахын тулд хоёр тагнуул илгээж, тэд Рахаб гэдэг эмэгтэйн тусламжтайгаар аюулгүй эргэн ирдэг. Тэнгэрбурханы тусламжтайгаар Иошуа болон түүний цэрэг долоон өдрийн турш хотын хэрмийг тойрч хуцын эврээр хийсэн бүрээ үлээн хэрмийг нураадаг. Хотын хамгаалалтыг өөрсдийн эр зориг ба Тэнгэрбурханы хүчээр бут цохин Израиль ард түмэн Иерихо нутгийг эзэлж амлалтын газарт ирдэг. | |||
107 | Содом ба Гоморра | Содом ба Гоморрагийн хорон муу санаат хүмүүс үйлдсэн нүглээс болж Тэнгэрбурхан хилэгнэхэд Абрахам зөвт хүмүүс хэлмэгдэх ёсгүй хэмээн Тэнгэрбурханд хотынхоо төлөө гуйн залбирав. Тэнгэрбурхан тавин зөвт хүн олвол тэд бүгдийг өршөөнө гэж айлджээ. Гэвч Абрахам ямар ч хүн олж чадсангүй. Харин хоёр тэнгэр элч Лотыг гэр бүлийн хамтаар Содомоос хурдан зугт хэмээн хэл хүргэдэг. Тэгээд эргэж харалгүй хурдан зугтахыг сануулжээ. Хот хүхэрт галд харамсалтайгаар шатан устгах тэр мөчид Лотын гэр бүл зугтсан чадсан боловч Тэнгэрбурханы айлдлыг үл биелүүлэн эргэж харсан түүний эхнэр тэр дороо давсан багана болж хувирав. | |||
108 | Есүсийн мэндлэлт | Анхны Хрисмасын өдөр Мариа нөхөр Иосефтойгоо Назарын урт аялалын эцэст Бетлехемд байдаг хуучин малын саравчинд Есүсийг төрүүлэв. Тэртээх өмнө зүгт гурван марал од гялалзан гэрэлтэж байгаад нэгэн том од болоход хээрийн малчид Аврагч мэндэлсэнийг мэдэв. Херод хаан дорнодын гурван зурхайч Эзэнд бэлэг бэлдэн өргөхөөр од даган ирснийг мэдэв. Аврагчийн мэндлэлт дэлхийг өөрчлөнө гэхээс мөн өөрийнх нь жаргалтай амьдралыг нь булаан авна гэхээс айсан Херод хаан хоёроос доош насны хүүхдүүдийг бүгдийг хөнөө гэсэн тушаал буулгахад Тэнгэрбурхан Иосеф болон Мариа Есүсийг аюулгүй газар руу дайжуулжээ. | |||
109 | Есүсийн гайхамшиг | Есүсийн ирэлтийг баптисм хүртээгч Иохан зөгнөж, Есүс усыг дарс болгон чөтгөрийг хөөн, өвчтэй хүн ба тахир дутуу хүмүүсийг эдгээн догшин салхийг тогтуун болгож, усан дээр алхан үхсэн хүнийг дахин амь оруулсан гайхамшигуудаар дамжуулан Өөрийн хүчээ харуулсан. Есүс таван талх, хоёр загасаар цугласан олонг хооллож, алдагдсан хүүгийн зүйрлэлээр сургаал айлдаж байв. Есүс ахлах тахилч Каипас болон түүн шиг атгаг санаа өвөрлөсөн хүмүүсийг айдаст автуулж харин сул дорой хүмүүс Түүнийг дагалдан найз нь болж Есүс тэдний дундаас арван хоёр дагалдагчаа сонгодог. | |||
110 | Сүүлчийн оройн зоог | Дээгүүр өнгөрөх баярын оройн зоогийн үед Есүс дагалдагч нартаа хандан “Та нар дундаас нэг нь надаас урвах болно” гэж хэлээд Иудаст “Чи хийх тул яарагтун” гэв. Есүс Гетсемани цэцэрлэгт залбирч, дагалдагчид нь гүн нойронд автан байхад Иудас Ромын цэргүүдийг дагуулан ирж Есүсийг барьж өгчээ. Есүс гэмтнээр баригдах үед Петр Есүсийг гурвантаа үгүйсгэж өөрийгөө аварчээ. Есүс Голготагийн толгод руу өөрийн загалмайг үүрэн явав. Түүнтэй хамт хоёр хулгайчийн хамт нас барсан боловч гурван өдрийн дараа Есүс булшнаасаа дахин амилжээ. Эхэндээ эргэлзэж байсан дагалдагчид нь Галилд Есүстэй уулзаж, дахин амилалтын мэдээг хүмүүст дамжуулж эхэлжээ. | |||
111 | Дон Боско УСК/DVD/ | Гэгээн Дон Боскогийн амьдрал, үйлсийн тухай уран сайхны кино. | |||
112 | Гэгээн Дон Боско УСК/DVD/ | Гэгээн Дон Боскогийн амьдрал, үйлсийн тухай уран сайхны кино. | |||
113 | Сурагчийн эрүүл мэндийн боловсролын хэрэглэгдэхүүн | Сурагчидын өдөр тутмын эрүүл мэндэд ач тус болохуйц сэдэв бүхий power point CD. |