“Баг хамт олны харилцаа” сэдэвт семинар

Сэйнт Жон Боско сургалтын төв нь 2017-04-05–ны өдөр Дархан Уул аймгийн  Математик Байгалийн шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалттай 1-р сургуулийн  багш нарт зориулж “Баг хамт олны харилцаа” сэдэвтэй семинар зохион байгууллаа.

Семинарын үеэр багш нар хоорондоо “Мартагдсан дурсамж” , “Хөгжилттэй явдал”, “Мартагдашгүй аялал”, “Хамтдаа хийсэн сайн үйлс” гэх мэт зүйлсийн талаар ярилцаж зураглал хийн, хамт олноороо хөгжилтэй тоглоомууд тоглон хагас өдрийг зугаатай өнгөрүүлэв.

Өдөр бүр завгүй ажилладаг байсан тэдгээр багш нарын хувьд хагас өдрийг ч гэсэн баг хамт олноороо оюуны алжаалаа тайлан хөгжилтэй өнгөрүүлсэндээ тэд баяртай байлаа. 

Манай төвөөс зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож хамтарч ажилласан бүх багш нартаа баярлалаа.

You may also like...