Дон Боско гэж хэн бэ? (3)

Дон Боскогийн залгамжлагчийг ирэхээс өмнө 2016 оны 10 сарын 22-25 –ны өдрүүдэд  бид нар ДонБоско болон салешнуудын тухай ярилцлага авсан.  Гуравдахь хэсгийг  бид  та нартай хуваалцахыг  хүсч байнa

  • Таны  хувьд ДонБоско гэж хэн бэ?
  • Монголд байгаа салешнуудын талаар та юу гэж боддог вэ?
  • 2016 оны 10 сард ирэх залгамжлагчаас та юуг хүлээж найдаж байна вэ?

8. Мөнхгэрэл

Намайг Мөнхгэрэл гэдэг. Би сантехникийн багш хийдэг. Би Дон боско сургуулийн төгсөгч оюутан бөгөөд 2003-2005 онд авто засварын анги төгссөн одоо сургуульдаа багшилж байна.

Дон Боско миний хувьд амьдралын боломжгүй ядуу, хэцүү амьдралтай хүүхэд залуучуудын төлөө өөрийн амьдралыг зориулсан агуу хүн гэж би боддог. Тухайн үед Дон Боско гэдэг хүн байгаагүй бол манай оронд энэ сургууль маань байхгүй байх байсан байх.

Салешнууд маань мөн Дон Боскогийн залгамжлагч тэд бас л өөрийн бүхий л зүйлийг орхин монголын хүүхэд залуучуудын сайн сайнхны төлөө амьдралаа зориулж байгаад нь талархаж байна.

Дон Боскогийн залгамжлагчид хандаж хэлэхэд Дэлхийн хүүхэд залуучуудын төлөө сайн сайхан зүйл хийж байгаад нь баярлаж байна. Манай Монголын Дон Боско сургуулийг бусад дэлхийн Дон Боско сургуулиудтай багш, оюутан суралцагчидтай хамтарч ажиллах боломжоор хангаж багш оюутан солилцоо хийж туршлага судлалцах ингэснээр илүү хөгжих боломжоор хангана гэж би бодож байна мөн энэ маань удахгүй биелэх байх гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ амжилт хүсэж байна.

09-yygna9. Ууганцэцэг

Миний нэрийг Ууганцэцэг гэдэг. Би Дон-Боско сургуульдаа 2008 оноос одоог хүртэл хими болон харилцааны хичээлийн багшаар ажиллаж байна. Сургуульдаа одоог хүртэл ажиллаж байгаадаа маш их баяртай байдаг.

Дон-Боско бол энэ дэлхийн хүмүүсийн төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулсан гайхалтай санваартан, сурган хүмүүжүүлэгч гэж боддог. Миний хувьд энэ хүний хийж бүтээсэн гавъяагаар маш их бахархадаг.

Дон- Боскогийн хийж бүтээж байсан зүйлүүд одоог хүртэл дэлхийн өнцөг булан бүрт үргэлжилж байна. Монгол улсад Дон-боскогийн үйл хэргийг үргэлжлүүлж байгаа Фадер, Бродер, систерүүдээр бахархаж байна. Энэ хүмүүс нь монголын залуучуудын төлөө өөрийн бүхий л амьдралаа зориулж яваа гэгээн үйлст хүмүүс юм. Та бүхний минь хийж бүтээж байгаа үйлс бүхэн дэлгэрч эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

10. Tserenkhand: Don Bosco is a saintly priest

So, I am Tsegii, my full name is Tserenkhand. I started to work in Don Bosco School in 2001. I was the first English teacher and I have worked here for 3 year. Then I went to the South Korea I have been there for 7 years. Then I came back to Don Bosco again. Now I have been working here as a project manager.

In 2001, I did not know the word “Don Bosco” and I did not know who the person was. Fr. Carlo gave a book about Don Bosco to translate.  The book was about a guy who was a priest and saint person. He offered himself completely for better life and education of the youth.  So I like him very much and even loved him much.

I believed that Don Bosco sent all fathers, brothers and sisters to Mongolia.  And fathers and brothers taught us many things; especially how deal with poor children. I have learned many things from fathers, brothers and a book (Don Bosco).  The most important thing what I have learned is: to forgive others, and to love people, to hug and to kiss parents, and to show all good emotions.  Mongolian society is still much closed.  I wish all the best for Salesian fathers and brothers. Be holy and healthy.

 

You may also like...