Улаанбаатар хотын ДонБоско Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй УИХ –н гишүүн болон Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид танилцлаа.

By Bro. Le Phuong, SDB

2018 оны 05 сарын 21, Монгол улс,Улаанбаатар хот—5 сарын 18-ны Баасан гарагт Улаанбаатар хотын ДонБоско Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй УИХ –н гишүүн болон Хөдөлмөрийн яамны төлөөлөгчид танилцлаа. Тэд хотын техникийн сургуулиудын айлчлалыг явуулж, тэдний ажлын талаар илүү тодорхой ойлголттой болж, тэдэнтэй хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм.

Бид бүх анги танхим болон гадаа талбай, дадлагын газруудаа цэвэрлэн багш болон ажилчид дүрэмт хувцсаа угтан онцлох зочдоо ааруул хадаг барин угтаж авлаа.

ДонБоско МСҮТ нь Баянзүрх дүүргээс сонгогдсон сургууль бөгөөд тэд манай сургуулийг ихэд сонирхон танилцсан юм.

ДонБоско МСҮТ-ийн Захирал Фр. Пол Лёнг, SDB, Сургалт хариуцсан захирал Br. Эндрю Фугон, SDB болон манай ажилчид олон тооны гэрэл зурагчин, зургийн аппараттай хамт дагалдан яваа хүмүүсийг   дагуулан сургуулиа танилцууллаа. Тэд манай  өсвөр үеийнхэнд зориулсан сургалтыг  ихэд сайшаан магтсан юм. Цаашлаад тэд манай дадлагын газрыг магтсан ба энэ улсад ийм техникийн сургуулиуд  байх ёстой гэж хэлсэн юм. Мөн манай сургууль орой нь Монголын үндэсний телевизээр гарсан юм.

Техникийн ур чадварын төвийн хувьд энэ сургууль нь Хөдөлмөрийн хэлтэстэй аль хэдийн холбогдсон байсан. Энэхүү айлчлал нь цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох замыг бий болгож байгаа бөгөөд одоо Засгийн газар манай сургуулийн үнэ цэнэ, стандарт, алсын хараа зэрэг тодорхой ойлголттой болсон билээ.

You may also like...