Халамжийн төв

Түүхэн хөгжил

Дон Боско Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг түшиглэн Дон Боско “Залуучуудын Төв” нэртэйгээр 2002 онд анх байгуулагдсан. 2004 – 2009 онд “Савио хүүхэд залуучуудын гэр” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан. 2009 оноос  одоог хүртэл “ДонБоско” Хүүхдийн Асрамж, Халамжийн Төв нэртэйгээр хүүхэд, түүний гэр бүлд чиглэсэн  асрамж,  халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлж  байна.

Анх  2002 онд  одоогийн  МСҮТ –ийн  ард талын  задгай  газарт  2 багш,  1 тогооч,  1 манаач,   11  хүүхдийн  хамт  одоогийн    үйл ажиллагаагаа  эхлүүлж   байсан.

2003 онд Амгаланд нүүж   очсон. Энэ үед 68 хүүхэд,  Фадер -1, менежер-1,  6 багш, 1 тогооч, 1 манаачтай байсан.  2004 онд  4  багш, 1 менежер, 2 тогооч, 1 манаач, 1 туслах ажилтан, 1 жолооч, 108 хүүхэд.  2005 онд  5 багш,  1 менежер, 2 тогооч, 1 манаач , 1 туслах  ажилтан, 1 жолооч, 73 хүүхэд. 2006 онд  5 багш, 1 менежер, 2 тогооч, 3 манаач, 1 жолооч,  46 хүүхэд,  2007  онд 5 багш, 1 менежер, 1 нийгмийн ажилтан,  33 хүүхэд, 2008 онд  2 багш, 1 менежер, 1 нийгмийн ажилтан, 35 хүүхэд, 2009 онд 3 багш, захиргааны ажилтан -3, үйлчилгээний ажилтан- 3,  24 хүүхэд, 2010 онд 2 багш, захиргааны  ажилтан-4, үйлчилгээний  ажилтан -3, 19 хүүхэд, 2011 онд  5 багш, захиргааны ажилтан -4, үйлчилгээний  ажилтан -2,  16 хүүхэд, 2012 онд 4 багш, захиргааны ажилтан -3, үйлчилгээнийажилтан -2,   20 хүүхэд, 2013 онд  1 захирал, 4 багш,  1 менежер, 1 нийгмийн ажилтан, үйлчилгээний ажилтан – 3,  16 хүүхэд, 2014 онд  1 захирал, 1 менежер,  багш -4, 1 н/а,  1 тогооч,  1- үйлчилгээний  ажилтан, 12 хүүхэд, 2015 онд захирал -1, менежер -1, нийгмийн ажилтан -1, багш -4, тогооч -1, 14 хүүхэдтэй

тус тус үйл ажиллагаагаа явуулж байсан. Халамжийн үйл ажиллагаа үзүүлэхээс гадна сургууль завсардсан хүүхэд залуучуудад боловсрол нөхөн олгох зорилгоор “Албан бус” сургалтын төв хичээллүүлж байсан . Тус албан бус сургалтын үйл ажиллагаагаа 2002 оноос 2013 он хүртэл амжилттай явуулж байсан. 2002-2009 он хүртэл бүх хүүхдүүд албан бус сургалтын төвдөө  явдаг байсан. Манай албан бус сургалтанд  ойр орчмын айлуудын сургууль завсардсан  хүүхдүүд өдрөөр  хамрагддаг байсан. 2009-2010 оны үеэс боловсрол нөхөн олгогдсон хүүхдүүдээ  ЕБС-д  явуулж эхэлсэн түүхтэй. 2013-2014 оны хичээлийн жилээс үйл ажиллагаагаа зогсоосон.

Гэр бүлдээ амьдрах бололцоогүй, эцэг эхийн хайр халамжаас  гадуур байгаа хагас болон  бүтэн  өнчин  7-14 насны  хүүхдүүдийг  Засаг даргын  захирамжийн  дагуу  хүлээн авч,  эрүүл аюулгүй орчинд  сурч  боловсрох,   эрүүл  чийрэг  өсөх,  хөгжих  боломжоор  ханган,  төлөвшүүлэх, нийгэмшүүлэх  үйл  ажиллагаа  явуулдаг  төрийн  бус  байгууллага  юм.

Одоогийн  байдлаар 9- 18 насны нийт 13 хүүхэд, ээлжийн 4 багш, захирал-1, менежер-1,  нийгмийн ажилтан-1, тогооч-1 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр   үйл  ажиллагаагаа  явуулж байна.  Ерөнхий  боловсролын  68, Амгалан  цогцолбор,  53-р сургууль,  Албан бус насан туршийн  боловсрол  олгох сургалт,  МСҮТ –д хүүхдүүд маань тус тус амжилттай суралцаж байна.