Париш

Мариа Аусилиум Париш

img_1943Монгол улсад суугаа Ватиканы төлөөлөгчийн газрын харьяа “Мариа Аусилиум” буюу “Сүсэгтнүүдийн туслагч Ээж Мариа” сүм нь 2006 оны 06-р сарын 28-н
д байгуулагдсан. Дархан – Уул аймгийн Дархан сумын IV-р баг 21-р хороололын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт сүмийнхээ гишүүдийг насны ангилалаар нь 4 бүлэгт хуваадаг ба тухайн бүлэг бүр өөр өөрийн үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн. Энэ 10 жилийн хугацаанд өөрсдийн үйл ажиллагаагаар дамжуулан итгэл үнэмшил нэгтэй хмүүс нь хамтран цуглах, амьдралын гол утга учир болсон хайр, бие биеэ хүндлэх сэтгэл зэрэг харилцааны утга учрыг итгэгчдийн дунд ойлгуулах, эх орноо хайрлах, амьдралын итгэлээр дүүрэн, хүсэл эрмэлзэлтэй, хүнлэг энэрэнгүй сэтгэлтэй иргэн хүнийг төлөвшүүлэн гаргах, залуу гэр бүлүүдийг дэмжих, оюуны өргөн мэдлэг олгоход чиглэгдэнэ. Манай сүмд Католик итгэл бишрэлтэй хүмүүсийн тоо одоогоор 240 гаруй болсон төдийгүй тэдэнд зориулан 7 хоног бүрийн Бямба, Ням гарагуудад өдөр 10:00 цагаас болон өдөр бүрийн 18:00 цагаас тогтмол цуглан Эзэн Есүсийг хүндэтгэн, хамтдаа залбирал хийж, библээс хуваалцан суралцаж байна.