Дархан дахь Сэйнт Жон Боско сургалтын төвийн хичээл эхлэхэд бэлэн боллоо

14393331_1878159835745710_1769367716_oСэйнт Жон Боско сургалтын төв нь уламжлал болгон заадаг Англи хэл, Компьютер, уран зургийн дугуйлангийн шинэ хичээлийн жилийн нэгдүгээр ээлжийн бүртгэлээ авч эхэлээ. Энэ хичээлийн жилд сургалтын төвд ерөнхий боловсролын сургуулийн англи хэл анхлан суралцаж байгаа тавдугаар анги болон түүнээс дээш ангийнхан, оюутан залуучууд болон насанд хүрэгчид компьютер, англи хэлийг хослуулан суралцаж болох бөгөөд гурваас дээш ангийн хүүхдүүд уран зургийн дугуйланд хамрагдаж боломжтой юм. Манай сургалтын төвд суралцаж байгаа суралцагсадын дийлэнх нь сургуулийн насны сурагчид байдаг тул сургалтуудаар дамжуулан хичээлийн хоцрогдолоо арилган, бие даан төгсөлтийн болон анги дэвших шалгалтандаа бэлдэхэд мөн гэрийн даалгавараа хийхэд нь тусламж зөвлөгөө өгдөг. Эрхэм хүндэт хүүхэд залуучуудаа та бүхнийг манай төвд хүрэлцэн ирж суралцахыг урьж байна.

You may also like...