Христийн мэндэлсэн баярын мэнд хүргэе!

Монгол дахь Сэйнт Жон Боско Сургалтын төвөөс мэндчилж байна.

Гадаа жавар тачигнасан өвлийн хүйтэн өдрүүдэд манай
Сэйнт Жон Боско төвийн халуун ам бүлийнхэн бид өдөр бүр суралцаж, тоглож,
залбирцгаан Паришдаа Католик амьдралаар аз жаргалтай амьдарцгааж байна.
Нэгэнт Зул сарын баяр айлчлан ирж байгаа энэ үед бидний төлөө
хийсэн бүхий л зүйлүүдэд тань талархсанаа илэрхийлэн бид чин сэтгэлийнхээ
мэндчилгээг илгээхийн ялдамд шинээр төрж буй Эзэн минь та бүхэнд амар амгалан,
аз жаргал, сайн сайхныг авчрах болтугай хэмээн бүгдээрээ залбирах болно.

Зул сарын баярын мэнд хүргэе! Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

 

Video Christmas Wish
 

You may also like...