AYD-д явахад төрсөн сэтгэгдэл

Энэ залуучуудын  уулзалт нь  миний хувьд анхных  байсан юм.  Анх бол зүгээр мөрөөдөх төдийхөн  бодол байснаас өөр юм надад байгаагүй. Энэ нууцхан байсан нэгээхэн мөрөөдөл маань агуу бурханы  минь надад хариулдаг, надтай хамт байдаг болохоор энэ нэг өдөр биелэлээ  олж чадсан юм.  Анх санваартнаас  явах боломжийг олгож байгаа тухай сонсоод ихэд баярлаж билээ. Гэхдээ энэ бүхнийг би өөрийнхөө сайнд олж авсан гэж бардахгүйгээр бурхан надад олгосон боломж, түүнээс сурсан зүйлээ би бусдад дамжуулах хэрэгтэй юм байна гэж бодсон. Эндээс явахаас өмнө хамба лам маань бидэнд тэнд байгаа хүмүүсээс Есүсийн нүүр царайг олж хараарай гэж хэлсэн юм. Анх тэнд очоод  найрсагаар хүлээж авч байгаа залуучуудын мишээл тодруулсан хөгжилтэй хөөрхөн  цоглог царайг хараал сэтгэл сэргээд баярлаж, эрч хүч орж католик хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрсөн.

Энэ улсад ирээд бид гурван газраар очсон Малан, Жожа карта, Жакарта гэсэн газруудаар явсан.  Эхний өдрөө бид Маланд очсон тэнд очоод бид хүлээн авалтанд  оролцсон энэхүү хүлээн авалтанд засаг дарга ирж бидэнд үг хэлсний дараа музей  үзсэн энд  зарим  улсын  түүхэн дурсгалт үзмэрүүд  байсан.    Бас бид өглөөний мэнд нэртэй хаягдсан хүүхдүүдийн сургуульд очсон энэ сургуулийг  католик шашинтай нэг хүн байгуулсан үүнийг хараад бид энэ амьдралд өөрийн төлөө бус хэн нэгний төлөө бяцхан ч гэсэн тусын сэтгэлээр амьдрах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан.  Энэ хүүхдүүд их авьяаслаг, хөдөлмөрч, хүүхдүүд байсан бидэнд үзүүлсэн концерт нь бүх хүний сэтгэлд ухаарал сургамж үзүүлэхүйц болж өгч чадсан.

Орой нь бид нэг нэгээрээ айлруу явсан. Энэ улсад исламийн шашинтай хүмүүс их байдаг ч гэр бүлээрээ христчин тийм нэгэн айлд би очсон.  Эднийх гэр бүлээрээ христчин хүмүүс тул дандаа цаг ямагт гэр бүлээрээ эзнээ магтаж, бясалган  залбирч аав нь хүүхдүүддээ сайн үлгэрлэл болж чадаж байгаан үнэхээрийн бахархмаар.

Энд байх хугацаандаа хэл сайн сурах, залуучууд бид өөрсдийн шашиндаа үнэнч түүнийгээ үгээрээ үйлдлээрээ үйлчлэлээрээ хаана ч ямар ч үед түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг мөн залуучуудын сайн удирдагч үлгэрлэлийн нэгээхэн хэсэг би юм байна гэдгээ ухаарсан.

Залуучууд бидний хувьд хамгийн чухал зүйл нь боловсрол хичээнгүй байдал мөн гэдгийг  би энд ирсэн залуучуудаас олж харсан.

Сүмд байхдаа бид дэмий цагийг өнгөрөөлгүйгээр хамтдаа чаддаг мэддэг бүхнээ нэг нэгэндээ заах сургах нь бидний үлгэрлэл гэдгийг мэдсэн.

Бас  монголд шашны буруу ойлголт их байдаг болохоор энд байгаа үед ислам шашинтай залуучуудыг азийн өдөрлөгтөө урьж оролцуулсны адилаар монголд байгаа бүх шашны залуучуудыг уриалан хамтдаа нэг өдөр ч юмуу цуглараад   нэг өдрийг өнгөрөөн эргэлзээтэй асуумаар тэр зүйлсээ асуун хамтын үйл ажиллагаа хийвэл зүгээр санагдаж билээ.

You may also like...