Дон Боско

Дон Боско гэж хэн бэ?

Дэлхий дээр Дон Боско нь хүүхэд залуучуудын багш, сурган хүмүүжүүлэгч мөн хэн хүнээс илүү хүүхэд залуучуудын сэтгэлийг ойлгодог найз шиг амьдралын зөв замыг зааж өгдөг аав шиг хүн гэж алдаршсан.  2015 онд Дон Боскогийн мэндэлсний  200 жилийн ой тохиосон. Түүнийг бага насанд нь Иохан Боско гэж дууддаг байсан.

Иохан  1815 оны 8 сарын 16нд Италийн эртний нийслэл Ториногийн хөдөөгийн Бэки тосгонд ядуу тариачны хүү болж мэндэлжээ. Түүний аав Франциско Боско нь анхны эхнэрээ алдаад хоёр дахь удаагаа Маргарет Даокиэна хэмээх бүсгүйтэй гэрлэж Иосеф, Иохан нар төржээ. Аав нь Дон Боског 2 настай байхад тариалангийнхаа ажлыг хийж байгаад хөлсөө хатаалгүй гэрийн хүйтэн зоорь руу орсны улмаас уушгины хатгаа тусч нас баржээ. Тэгээд ээж Маргарет нь 70 настай хадам ээж, мөн нөхрийнхөө  хүү Антонио болон дунд хүү Иосеф, отгон хүү Иохан Боско нартай үлджээ.

Номонд дурласан Иохан Боског эцэг нэгтэй ах Антонио нь ажил хийлгэхийг хүсч сургуульд явахыг эсэргүүцэж байлаа.

Ээж нь зориглон шийдвэр гаргаж Иохан Боског Киер хэмээх жижиг хот руу сургуульд сургахаар явуулав. Иохан тариалангийн ажил, хөлсний ажил, гуталчин, оёдол, дэлгүүрйин худалдагч, кафед зөөгч зэрэг янз бүрийн ажил хийдэг атлаа хичээлээ хэзээ ч орхигдуулдаггүй байжээ.

Don-Bosco-
Тэрээр Католик санваартан болох хүсэлттэй байсан ба Шашны сургуульд ч оров. 1845 онд буюу насандаа санваартан болж “ Дон Боско”  гэж нэрлэгдэх болжээ.

Санваартан болоод ямар ажил хийх вэ гэж бодож байсан тэрээр хамгийн түрүүнд хүүхдийн хорих ангид хоригдож буй хүүхдүүд дээр очиж уулздаг болов. Тухайн үед Италийн нийгэм аж үйлдвэржилтийн  ид үе өрнөж байсан тул хөдөөнөөс хотруу ирж ажил хийх хүсэлтэй хүүхэд залуучууд замбараагүй олон болсон байлаа.

Хотод амар тайван амьдрах ч газаргүй  хөдөөний залуучууд гэмт хэрэгт амархан өртөж байсан ба хорих ангиуд үргэлж л дүүрэн байдаг байлаа. Боско санваартан эдгээр нийгмээс хаягдсан хүүхдүүдийг харж халамжлан, хажуудаа байлгаж, сайн эзэний дор ажил хийлгэж, сайн иргэн ба сайн Христчинээр дахин төрүүлж болдог гэдгийг өөрийн биеэр харуулсан юм.

Мөн ямар ч асран хамгаалах хүнгүй хөвгүүдийн төлөө Оратори гэж нэрлэдэг дотуур байр байгуулж хоол ундаар ханган, ажлын байранд гарахад шаардлагатай ур чадвар болон бусад хичээлүүдийг зааж эхлэв. Хүүхэд залуучуудын хорих ангид тогтмол хугацаанд очдог байлаа. Тэгээд хүүхэд залуучуудыг гэм нүгэл хийхээс нь сэргийлэх хэрэгтэй юм байна  гэж бодсон тэрээр Италийн аж үйлдвэрийн хувьсгалаас болж хотруу орж ирсэн хүүхэд залуусыг цуглуулах ажлаа галт тэрэгний буудлаас эхэлжээ. Оратори гэж нэрлэдэг түүний энэ ажил идэж уух юм болон өмсөх зүйлээр нь хангадаг байв. Мөн сургууль, хэвлэлийн газар байгуулж мэргэжил эзэмшүүлэх эхлэлийг тавьсан байна. Тэрээр тухайн үед найрал хөгжмийн хамтлаг байгуулж, хүүхэд залуучуудын сэтгэлийг хэн хүнээс илүү ойлгодог санваартан болсон. Тэрээр хожим нь Салешин бүлгэм хэмээх хүүхэд залуучуудын боловсролыг хариуцсан бүлгэмийг байгуулсан ба өнөө үед түүний бүх бие сэтгэл ба түүний үзэл бодлын дагуу ажиллаж буй 15600 гаруй гишүүд бий. 132 улс оронд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн сургууль, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхэд залуучуудын төв, Дадлагын төв зэрэг нь хүүхэд залуучуудын боловсролд ач тустай үйл ажиллагаа явуулж байна.

Дон Боскогийн нууц арга

“Боловсрол” гэж ямb039ар утгатай болохыг та бүхэн мэдэж байгаа юу? Үндсэн болон бодит утгаараа боловсрол гэдэг нь “гадагш татаж гаргах” гэсэн утгатай юм. Дон Боскогийн агуу их сурган хүмүүжүүлэгч болсон  нь та бүхний зүрх сэтгэлд байгаа тэр зүйл,  магадгүй та бүхэн өөрсдөө ч мэдээгүй яваа агуу их нуугдмал авъяас билэг болон нөөц боломжийг, өөрөөр хэлбэл  та бидний сэтгэл зүрхэн дэхь далд эрч хүчийг олж нээж чаддагт байсан  юм. Та бүхэн мод болон цэцэг жимсийг ургуулж чадах төгс амийн үртэй адил билээ.

Дон Боско өөрийн хөвгүүдээсээ “жинхэнэ хүн”ийг гаргасан юм. Хатуу чанга, чийрэг, хүчтэй төрөлхийн оюун ухаантай төгс сурагч, мэргэжилтэн, залуу шинэ ажилчдыг бий болгож чадсан  билээ.

Харин  нягталж  үзвэл тэрээр хүний зүрх сэтгэл дэх  нууцийг мэддэггүй,  зөвхөн боловсрол олгохыг зүтгэдэг хүн биш байсан юм. Өөрөөр хэлбэл  “Есүс шиг хүн”ийг хүмүүжүүлж байсан  юм. Тодруулж хэлбэл хоёр талт үнэ цэнэт хүн бүхий  хүнлэг хүн ба бурханлаг хүн, газар дээрх хүн ба тэнгэр дэх хүнийг хамруулж үзэх бөгөөд  нэг үгээр хэлбэл төгс хүнийг  гаргасан гэж ойлгож болох юм.

Энэ бол Дон Боскогийн чадвар бөгөөд түүнийг хичээнгүй зүтгэлтэн болгосон нууц арга нь юм. Тэр энэ ажлынхаа төлөө  бүхий л амьдралаа золиослон зүтгэж, өөрийн хөвгүүдээс Тэнгэрбурханы бүтээл, газар дээрх хүү болон тэнгэр дэх хүү болох хүнийг бий болгож байсан юм.

1961он 1сар 31өдөр

Миланы Салешины сургуулийн хүүхдүүдэд

Кардинал Иохан Монтини (Пап лам 6-р Паул