Дон Боско Монгол

cropped-LOGO-sdb-pruhl.png

Шувуун фабрик дахь шинэ сүм

Ариун гэр бүл париш нь 1998 онд байгуулагдаж, 2009 оноос сүмийн зөвшөөрөл авж, 2017оны 12-р сард албан ёсоор паришийн эрхээ авсан. 2001 онд баригдсан, хуучин ашиглагдаж байсан сүм нь 3н давхар барилга бөгөөд гал тогоо, хоолоны өрөө, эрэгтэй эмэгтэй халуун ус нойлын өрөөнүүд, сүмийн оффисийн өрөө, компьютерийн өрөө болон жижиг мөргөлийн өрөөнүүдийн зориулалттай барилга ашиглагдаж байсан. Харин одоо шувуун фабрик дахь “Ариун гэр бүл” париш нь шинэ сүмийн барилгаа дуусгасан сайхан мэдээ бидэнд байна. Энэхүү сүм нь 80-100 хүний багтаамжтай бөгөөд маш тохилог барилга юм.

 

Гэхдээ корона вируст цар тахал дэгдэн хөл хорио тогтоосонтой холбогдон сүмийн шинэ барилга албан ёсоор нээлтээ хийгээгүй байгаа юм.

 

Ариун гэр бүл

Шинэ сүмийн нээлтэнд зориулан ариун гэр бүлийн зургийг зурж бэлэглэсэн Маделин эгчдээ сүмийн итгэгчид болон ажилчдын өмнөөс талархал илэрхийлье.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.