Хүүхэд залуучуудын хөгжлийн төв

14393892_1180040315393783_964502467_oХамтран Ажиллагсдын Нийгэмлэг НҮТББ нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд 2015 оны 1-р сарын 31-ээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ жилийн хүрээнд бид бүхэн өөрийн гэсэн байртай болж өөрсдийн хичээл зүтгэлээр засаж тохижуулсан. Одоогоор хүүхэд залуучуудын хэрэглээг хангахуйц ном сурах бичигтэй номын сан, цэвэр тохилог ярилцлагын өрөө, интернэтэд холбогдсон компьютероор хүүхэд залуучуудад үйлчилж байна.

Манай төвд 850 гаран хүүхэд залуучууд бүртгүүлэн үйлчлүүлж байгаа ба энэ нь Хөтөл сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 60 илүү хувийг эзэлж байгаа юм.

Энэ хичээлийн жилд долоо хоногийн хоёр өдөр Англи хэл, Уран зургийн сургалт, нэг өдөр гар урлалын сургалт, нэг өдөр номын сан, нэг өдөр тоглоомын өдөр  гэх мэтээр үйл ажилагаанууд маань цагийн хуваарийн дагуу  явагдаж байна. Хүүхэд, залуучууд та бүхнийг манай төвөөр өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

Даваагаас Баасан гарагт өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

You may also like...