Дон Боскогийн өдөр

  • 27653661_1982344125358888_673735948_o
  • 27537571_265504877315310_702104971_o
  • 27604531_265504857315312_1008286637_o
  • 27605378_265504870648644_2135899651_o
  • 27707503_1982344215358879_1957882687_o
  • 27653661_1982344125358888_673735948_o
  • 27604531_265504857315312_1008286637_o
  • 27653661_1982344125358888_673735948_o
  • 27653661_1982344125358888_673735948_o
  • 27604531_265504857315312_1008286637_o

Дархан хот, 2018 оны 01 сарын 31- Энэ өдөр Дархан хотын ДонБоско сургалтын төвийн нийт суралцагчдын дунд ДонБоскогийн өдрийг тохиолдуулан “ДонБоског хэн сайн мэдэх вэ” зураг, шүлэг болон АХА тэмцээн зохион байгуулсан  юм.  Уг тэмцээнийг нээн Сэйнт Жон Боско төвийн захирал Фр. Симон Лий нийт суралцагчдад хандан үг хэлж Дон Боскогийн талаар бяцхан мэдээлэл өгсөн юм.

 

ДонБоско 1815 оны 01 сарын 15-ны өдөр Италийн Кастельнов Астид мэндэлсэн. Боско 9 настайдаа зүүдэлсэн зүүдэндээ хүүхэд залуучуудын боловсролын

төлөө өөрийгөө зориул гэсэн дуудлагыг хүлээн авчээ. Тэрээр бага балчир наснаасаа ажиллаж, залбирч, шашны боловсролд суралцахын сацуу үе тэнгийн найз нөхдөө хөгжөөн баясгадаг байжээ. Тэрээр хожим нь ямар ч асран хамгаалах хүнгүй хөвгүүдийн төлөө ” Оратори ” гэж нэрлэдэг дотуур байр байгуулж хоол ундаар ханган, ажлын байранд гарахад шаардлагатай ур чадвар болон бусад хичээлүүдийг зааж эхлэв. Мөн сургууль, хэвлэлийн газар байгуулж мэргэжил эзэмшүүлэх эхлэлийг тавьсан байна. Өнөө үед түүний бүх бие сэтгэл ба үзэл бодлын дагуу ажиллаж буй 15600 гаруй гишүүд бий. Мөн 140 гаруй улс оронд Мэргэжил Сургалт үйлдвэрлэлийн төв, хүүхэд залуучуудын төв, Мэргэжлийн сургууль, Дадлагын төв зэрэг хүүхэд залуучуудын боловсролд ач тустай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Мөн Фр. Симон хүүхдүүдэд хандан үргэлж инээмсэглэж аз жаргалтай байгаарай хэмээн хэлсэн билээ.

Уг өдөр бүтээлээ ирүүлсэн нийт суралцагчдын дунд  АХА, шилдэг зураг болон шилдэг шүлгийн эздийг шалгаруулсан бөгөөд тэд өөрсдийн зурсан зургийн утгыг тайлбарлаж зохиосон шүлгээ уншиж өгсөн юм. Мөн тэдний дунд хөгжилтэй тоглооом явуулан нэгэн өдрийг багш суралцагчид хамтдаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

You may also like...